Эдийн засгийн алуурчдын тухай бүдэг бадаг ч гэсэн хааяа ярилцдаг болжээ, монголчууд. Алуурчин гэдэг энэ үг хүмүүст аймшигтай сонсогдох нь мэдээж. Гэвч өөрөөр нэрлэх боломжгүй ажээ. Баялаг ихтэй улс орнууд руу их гүрнүүдийн далд бодлогоор энэхүү алуурчдын дүр төрх тодорхойлогдоно. Эдийн засгийн алуурчид гэдэг нь дэлхийн олон улс орон, үндэстнүүдээс хэдэн арван тэрбум долларыг залилан хулгайлдаг, үүнийхээ төлөө өндөр шан харамж авдаг хүмүүс юм. “Эдийн засгийн алуурчдын золиосууд” номд тэдний талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Америкт төвтэй Олон улсын хөгжлийн агентлаг, сүүлийн хориод жилд бидний “авралын ганц од” гэх нь холгүй шүтэн биширч ирсэн Дэлхийн банк ч тэрхүү алуурчдыг тэтгэж буй. 1990-ээд оны эхнээс дэлхийн “том найм”-ын удирдагчид Латин Америк, Африкийн ядуу буурай 10 гаруй улсын 40 гаруй тэрбум долларын өрийг цуцалсан нь угтаа баялгийг барьцаалах нэг арга байв. Ядуу орнууд тухайн үед өрнөөс саллаа хэмээн ухаангүй баярлаж байж. Нийт мөнгөн дүнгээр тооцоод үзвэл 40 тэрбум нь үнэндээ хэтэрхий бага, бүх өрийн дөнгөж нэг хувь хүрэхтэй үгүйтэй. Америкийн эрх баригчид буурай хөгжилтэй орнуудын өрийг ингэж цуцлахдаа юун түрүүнд “нээлттэй эдийн засагтай” байхыг тулгажээ.
Зах зээлийн харилцаанд төрийн зохицуулалт хэрэггүй гэх маягийн суртал ухуулгыг ч хүчтэй хийсэн байна. Гэтэл Америк өөрөө төрийн хамгийн нарийн зохицуулалттай эдийн засгийг хөгжүүлсэн, одоо ч энэ хэвээрээ байгаа юм. Монголын Орост төлөх их өр бүрэн тэглэгдсэн гэдэг боловч бас л эргэлзээтэй. Оросууд хожим нь манайхаас үлдэгдэл мөнгөө нэхэж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гувчуулсан гэх 50 сая долларын маргаан олон жил үргэлжилж байна. Ерөөсөө манай их өрийн мөрөөр Канад, Америкийн эдийн засгийн алуурчид шургалчихаж. Үүнийг бид Оюу толгойгоос харж болно. Дэлхийн хэмжээний том уурхай, үйлдвэр байгуулна гэсэн нэгэн тэнэмэл Канад эр Монголын эрх баригчдыг хөөрхөн дөнгөж орхижээ. Р.Фрийдланд гэгч энэ нөхөр арав гаруй жил монголын баялгийг судлахдаа зөвхөн өөртөө хөдөлмөрлөөгүй, цаад эздийнхээ даалгаварт үнэнчээр зүтгэсэн байна.
Тэрбээр Латин Америк, Африкийн орнуудад 20 шахам жил ажилласан “мэргэжлийн алуурчин” Фон Перкинсийн хэлснээр “Нэг сая доллар олох гэвэл арилжааны журмаар ярилц, 100 саяыг авна гэвэл хуулийг нь өөрчлүүл, хуйгаар нь хамж авахыг хүсвэл үзэл суртлаар довтол” гэсэн зарчмаар ажилласан нь өнгөрсөн жилүүдийн сургамжаас тодорхой харагдана. Манай ашигт матмалын тухай хууль хоёр удаа шинэчлэгдэхдээ түүний нөлөөгөөр хийгджээ. Үүнтэй маргах мулгуу толгойтон одоо байхгүй болоод байна. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Оюу толгойн алдагдалтай гэрээний талаар удаа дараа харамслаа илэрхийлсэн. Саяхан тэр “Луйврын энэ гэрээнд Сангийн сайд нь хүртэл биечлэн оролцсон” гэв. Маш том хахуулиар хийгдсэн гэрээ ажээ. 2004, 2008 оны сонгуульд гаднаас их хэмжээний санхүүжилтийг Ардын намд өгсөн гэх мэдээлэл бий. Тиймээс ч тухайн үед тус намын даргаар ажиллаж байсан С.Баяр “Манай нам сонгуульд заавал ялна”, “Оюу толгойн гэрээний хариуцлагыг би хүлээнэ” гэсэн биз. Хэрвээ сонгуулийн санал худалдан авах замаар ”Ялалт”-ыг намдаа авчирч чадаагүй бол Фрийдланд зэрэг эдийн засгийн алуурчдын өмнө тэр том өртэй хоцрох байсан болов уу. Иргэн бүрд 1,5 сая төгрөг бэлнээр олгоно гэсэн амлалт нь С.Баярын санаанд багтахгүй байсан ч мань хүн нэгэнт олдсон их мөнгөний өмнө үнэндээ жулдаж, намынхаа мөрийн хөтөлбөрийг энүүгээр “чимэглэсэн” юм. Одоо амлалтынх нь үлдсэн нэг сая төгрөг энэ оныг дуустал бүрэн шийдэгдэхгүй болж байна. Монгол банкнаас 150 орчим тэрбум төгрөг зээлээр авч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гарыг 350 мянгаар цайлгасан ч цаана нь ийм хэмжээний “хишиг” хүртэж чадаагүй олон мянган хүн хоцорно. Сонгуулиас өмнө бүх хүнд нэг сая төгрөг олгох боломжгүй боллоо. Харин үлдсэн мөнгө нь дахиад сонгуулийн шоу болж, халамж горилогсдыг гижигдэж эхлэв бололтой. Ардын намынхан “Бидний төлөө саналаа өгвөл урьдах амлалтынхаа дутууг энэ ондоо багтаан гүйцээнэ” гэх ухааны юм ярьж байна.
Бэлэн мөнгөний амлалт инфляцийг навсайлгаж өгөв. Улс төрийн муйхар шийдлүүд баялгийг хоол бус, хор болгож хувиргадаг ажээ. “Уул уурхайгаас өнгөрсөн гурван жилд 1.5 их наяд буюу 1500 тэрбум /1 500 000 000 000/ төгрөгийг “Хүний хөгжлийн сан”-д татан төвлөрүүллээ” хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Mining Mongolia-90” чуулга уулзалтын индэр дээрээс бахархалтайгаар мэдэгдсэн юм. Энэ бага тоо биш. Бахархмаар тоо. Багцаагаар Улаанбаатараас Ховд хүртэл төмөр зам тавчих хэмжээний их мөнгө юм. Үүнийг бодохоор бас бухимдахгүй байх аргагүй их мөнгө. За тэгээд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж ямархуу байгаа билээ дээ. Эдгээрийг тооцоод үзэхэд харамсмаар. Эдийн засагчид үүнийг популизмын гай гэж байна. Энэ мэт балайрлаас Ардын нам тийм ч амархан салахгүй нь бололтой.
Эдийн засгийн алуурчид сүүлдээ Монголын баялгийг хоорондоо наймаалалцаж эхлэв. Гадаадын компаниуд Монголд үйл ажиллагаа явуулсан орлогоосоо татвар төлөх хуультай. Гэсэн ч талаар өнгөрч байна. Татварын “диваажин”-д заларсан Фрийдландын “Айвенхоу майнз” нь өөрийн хувь эзэмшлийн “Саусгоби сэндс”-ийнхээ хувьцааг Хятадын “Чалко”-д худалдсан орлогоосоо Монголд юу ч өгсөнгүй. “Чалко”-той хийсэн 891 сая ам.долларын арилжааг манай эрх мэдэлтнүүд зүгээр л хараад сууж байна. Уг нь тэдний наймаа хуурамч хэлцэл учраас хүчингүй болох ёстой. Тиймээс саяхан авлигатай тэмцэгчид гэнэт сэхээ авсан мэт “Саусгоби сэндс”-т лиценз олгосон нь буруу гэж үзсэн байна. Ашигт малтмалын газрын дарга асан Б.Батхуягийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж буй. Гэхдээ лиценз олгосон нь ч, хуулийн орчинг сайжруулж чадаагүй Засгийн газар нь ч ялгаагүй буруутаж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт бол хаанахын хэн байх хамаагүй мэтээр тонгочиж явах цаг биш гэдгийг зарим нь саяхнаас харин ойлгож эхэлж байх шиг байна.
С.Баярын Засгийн газрын үед Америкийн “Голдман сакс” банк Оюу толгойн гэрээний төсөл дээр түүний урилгаар ажилласан юм. Энэ талаар тэр үед Засгийн газар огт мэдээлдэггүй байлаа. Харин гэрээнд гарын үсэг зурснаас хойш үүнийг иргэний байгууллагууд ил гаргасан. Хамгийн гол хор найруулга ийнхүү хийгдэж, тус банкны мэргэжилтнүүд С.Баярт булхайтай гэрээнийхээ төслүүдийг хэд хэдэн хувилбараар санал болгож, заримдаа бүр тулган шахаж байв. “Голдман сакс” Америкийн Ерөнхийлөгч асан Клинтон, түүний гэр бүлийнхэнтэй нягт холбоотой байсан нь ч монголчуудад сүүлдээ ил болж билээ. Ер нь ганц С.Баяр биш, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр зэрэг нөлөө бүхий улс төрчид “Голдман сакс”-ыг Оюу толгойн төсөл дээр ажиллуулахыг дэмжиж байжээ. Өнөөдөр энэ банк нь Америкийн санхүүгийн хямралыг гүнзгийрүүлж, хууль бус үйл ажиллагаа явуулсан хэргээр шүүхийн хаалга татаад байна. Эдийн засгийн алуурчдын гар хөлийн үзүүрт Америктаа овоо томоохонд ордог “Голдман сакс” банк ч бас Монголд мөнгө зувчуулдаг оффшор банкны үүрэг гүйцэтгэсэн байж болох ажээ. Ямартаа л “Монгол газар” компанийн лицензийг барьцаалан их хэмжээний зээл өгөв гэж. Нөгөөтэйгүүр “Айвенхоу майнз” нь манай Засгийн газраас Нидерландын вант улсын татварын диваажин буюу оффшор банкуудын луйврын зарчмаар тус улстай давхар татварын гэрээ байгуулсан нь бүр ч таатай нөхцөл бүрдээд байжээ. Оффшор банкууд эдийн засгийн алуурчдын мөнгөө нуудаг хамгийн найдвартай сав юм. Оюу толгойн гэрээний бас нэг аймшигтай нь манай хилээр гадагш гарсан зэс, алт бүхий бүтээгдэхүүнээс нэг ч центийн ашиг унахгүйд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, бид зэсийн баяжмалаа “Рио Тинто”, “Айвенхоу майнз”-ын хүсэлд нийцүүлэн хямдаар гаргаад, дараагийн үйлдвэрлэлээс юм хүсэх ч хэрэггүй болж байна. Мөн оффшорууд манайд татварын бүх талын хөнгөлөлт эдлэхийг хичээж байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ ч ийм л байдлаар хийгдсэн юм.
Ингэж монголынхоо баялгийг харийнханд зүгээр шахуу тавьж өгсөн С.Баяр, Н.Энхбаяр нар одоо хонь чоно мэт болсон нь тун сонин. Сонин ч юу байхав дээ, С.Баярын хэтэрсэн шунал, Америк, Монголд “багтаж ядсан” олон байшин сав, Ухаа худаг буюу “Энержи ресурс” дэх хувь эзэмшил зэрэг нь Н.Энхбаярт таалагдаагүй байж магадгүй. Бас С.Баяр долдугаар сарын 1-ний хэрэгт хэтэрхий их хутгалдаж, Орос түншүүдээ хүртэл дайчлан жагсагчид руу буу шагайлгасан гэх учир нь гүйцэд тайлагдаагүй үйл явдлуудад сүүлдээ Н.Энхбаяр гэрч болохоор шийдсэн байв. Гэвч тэр бүхнийгээ бүрэн дэлгэж амжилгүй Авлигатай тэмцэх газрынханд эрт урьдын хэд хэдэн хэргийнхээ улмаас баривчлагдан хоригдсон болов уу.
Одоо С.Баяр нуувчиндаа ороод байна. Олны өмнө гарч үг алдахгүйг хичээж буй нь харваас илт ажээ. Тэр Америк руу нисэхдээ “Канадуудад зодууллаа” гэсэн бор шувуудыг нийслэлийнхээ тэнгэр нисгэж амжсан байв. Гэвч түүнийг хэн ч “тоож” зодоогүй. Саяхнаас харин мань эр Америкт зүрхний мэс засал хийлгэсэн гэх мессеж илгээв. Эдийн засгийн алуурчид хийгээд долдугаар сарын 1-тэй С.Баяр салшгүй холбоотой гэж хардах эрх хэнд ч бий. Ерөөсөө шууд ингэж хэлэхээс ч бас аргагүй болов уу. Түүний хувьд нүглээ наминчлах цаг хугацаа нь ойртсоор байгааг сүүлийн үед хүмүүс бараг хар зөнгөөрөө мэдэрч байх шиг байна.
Н.Энхбаярыг баривчилсны дараах үйл явдлууд нь цаанаас хэн нэгний дэглэсэн жүжиг гэмээр байлаа. Түүнд С.Зориг агсны хэргийг тохож, эрүүгийн хуулиар оноосон зүйл ангийг өөрчлөх нь гэсэн хардлага ч төрж байв. Хэрвээ тэр долдугаар сарын 1-ний хэрэг болон стратегийн орд газруудын луйврын эсрэг тууштай байр сууриа илэрхийлсээр эмнэлгийн орон дээр өлсгөлөн зарласан чигээрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол яах вэ. Нэг талдаа өөрийнх нь болоод өрөөл бусдын олон гэмт үйлдлүүд улам бүдгэрч хоцрох байсан болов уу. Гэхдээ тэр үхсэнгүй. Харин сонгогдох эрхээ хасууллаа. Удахгүй гүүх хурал нь болно. Н.Энхбаярт бага сага алдаа байсан л биз. Харин С.Баяр болон түүний хамсаатнуудын дунд ямархуу нууц хуйвалдаанууд болж байсныг тэр бүрэн гүйцэд гэрчлэхгүй нь бололтой. Гэлээ ч гэсэн С.Баярын “дээлээ нөмрөх” мөч хаяанд ирж буй ажээ.
Б.Отгонбаяр
Холбоотой мэдээ
-
ах (August 11, 2014 10:49:35 am )
энэ талаар арай л оройтож ярьж байна даа…
-
Б.Отгонбаярт (August 11, 2014 10:53:52 am )
Худал зүйлийг мянган удаа тавтвал үнэн болдог юм. өшөө сайн угаа
-
Anonymous (August 15, 2014 8:54:46 am )
Yamar mongoor USA-d ajil hiihgui amidarch bn aa!!
-
-
Anonymous (August 11, 2014 11:02:35 am )
bayar durakiin asuudal olond oilgomjitoi shuu dee . kharin yagaad odoo boltol tuuniig bariji kharyutslaga tootsokhguy baigaa ni sonin baina
-
Anonymous (August 11, 2014 12:01:37 pm )
Ene hun yagaad odoo boltol erh chuluutei zugaalaad bur zaluu ehner awzan zawhairaad yawaad bnaa hurdan shalgaj horiochee
-
guys miigaa (August 11, 2014 12:12:19 pm )
ene unen bhoo
-
хм (August 11, 2014 12:16:06 pm )
хэн ч идэж ууна гэхдээ алтанхуяг шиг идэхээ идчээд хийхийг нь мартаагүй хүн. харин ч 2 хөршөөсөө давж гуравдагч гүрний компанийг оруулж ирсэн гавъяатай байх. ер нь л мундаг улстөрч гэж би боддог
-
BAAGII (August 11, 2014 1:10:21 pm )
Mongoliin tur yaj ch chadahgui ard tumen gej teneguuded mungu uguud amiin haana shuu dee manai dotor ulsiig dagaval aldahgui shuu.
-
hartsaga (August 11, 2014 1:27:32 pm )
bayar bayartsogt zorigt 3-d deed hemjee ugsun ch bagdana.eh ornoo zarsan iim buzaruudiig shiitgeegui baij enkhbayriig uchuuhen aldaa n deer ni 2 nam huivaldaj hor nairuulj denduu doromjilloo.ed nariig bodohod eh orondoo yum hiisen hun shuu.chaddag yum bol ene 3 deer zltankhuyg temuujin nariig nemeed bugdiig ni shorond hiichih.tegj baij shudraga mongol bolno.
-
haha (August 11, 2014 2:17:08 pm )
mulgu setgulch yu yariad bnaa ali heze tegled duusgatsan ih uriig tulugduugui gej yariad shar hadand ochij hevt
-
zochinzochin (August 11, 2014 2:36:54 pm )
arai siireg tolgoitoi humuus ni ali ch namiinh bai Enkhbayriig uneldeg ….yu ch medehgui usan tolgoitoi yumnuud tarhia ugaalgchihaad buruu zoviig ylgahgui erguu tolog shig iishee yu tiishee yu alia medehgui doroo ergeed baih yumaa……hoorhiidoo….
-
АРГОО (August 11, 2014 2:40:00 pm )
Өмнөговь аймагт Фрийдландад алтаар хөшөө босгож, хөдөлмөрийн баатар цол өгөх саналыг дэмжиж байна. Оюу толгой бол Монголын ирээдүй.
-
ХӨВСГӨЛ (August 11, 2014 4:04:00 pm )
С.БАЯРЫГ МУУЛАХ ЭРХ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД БАЙХГҮЙ.ХИЙСЭН ЗҮЙЛ НЬ АМЬДРАЛД МЭДЭГДЭЖ БГАА УЧРААС:АТРЫН-3 АЯН, ОЮУНТОЛГОЙН ГЭРЭЭ,ИРГЭДИЙН БҮРТГЭЛЖҮҮЛЭХ ГМ ТОМООХОН АЖИЛ ХИЙСЭН ГАВЬЯАТАЙ ХҮН.АЛТАНХУЯГ ШИГ БОНД НЭРИЙН ДОР МОНГОЛЫН ДНБ-63%-ТАЙ ТЭНЦЭХ ӨРӨНД ОРСОН.ТЭР МӨНГИЙГ НЬ ХҮРГЭН,ОХИН ХУД УРАГ БОЛОН АН-ЫН АЛТАНГУДАС ИДЭЭД ДУУСАЖ БНА.
-
jagaa (August 12, 2014 4:25:47 am )
teneg mal
-
-
Бат (August 11, 2014 7:33:00 pm )
Баталгаа нотолгоогуй юмыг арайч нэгийгээ ингэж гужирдэж болохгуй байх
-
баримт нь сохор хүнд ч харагдана (August 15, 2014 9:46:21 pm )
шударга хүмүүс гүрийтэл ажилаад байхад арай ядан амьдардаг америк канад гэсэн сонгодог капиталист нийгэмд экс-комунист тэр тусмаа насаараа төрийн албан хаагч байсан байж , ажил хийхгүйгээр хаус худалдаж авчихаад амьдраад байгаагаас нь өөр ямар баталгаа хэрэгтэй юмб дэ ????
-
-
aay ya ya aaa..... (August 11, 2014 9:11:52 pm )
manai turd oligtoi tolgoitoi eh ornoo gesen setgeltei hun er n baidag yumuu. bugd l yamar 1 argaar deeshee devshij hylbar argaar amidrah gesen bertegchinguudeer duurchihsen shuudee.zuvhun har amia bodson uls l bna daa. bugd gadnii gar hul bolchihson bna shuudee.ediin zasgiin aluurchid ali hedii n bidniig deeremdeed ehelchihsen bnaaa… uund manai mulguu said nar ali hedii nee har tolgoigoo taviad tuuchihsan shuudee. udahgui ed nariig tsaaduul n chad hiine dee..
-
Anonymous (August 11, 2014 9:24:51 pm )
С.БАЯРЫГ МУУЛАХ ЭРХ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД БАЙХГҮЙ.ХИЙСЭН ЗҮЙЛ НЬ АМЬДРАЛД МЭДЭГДЭЖ БГАА УЧРААС:АТРЫН-3 АЯН, ОЮУНТОЛГОЙН ГЭРЭЭ,ИРГЭДИЙН БҮРТГЭЛЖҮҮЛЭХ ГМ ТОМООХОН АЖИЛ ХИЙСЭН ГАВЬЯАТАЙ ХҮН.АЛТАНХУЯГ ШИГ БОНД НЭРИЙН ДОР МОНГОЛЫН ДНБ-63%-ТАЙ ТЭНЦЭХ ӨРӨНД ОРСОН.ТЭР МӨНГИЙГ НЬ ХҮРГЭН,ОХИН ХУД УРАГ БОЛОН АН-ЫН АЛТАНГУДАС ИДЭЭД ДУУСАЖ БНА.
iim zuil yavuulaj bga ene saitiinhan bas MAN-iinhan bolih heregtei -
Anonymous (August 11, 2014 9:27:28 pm )
iim zul bichej bga humuus ardiin namiihan oorsdoo ene hun mongoliin tord heregtei hun yum bga..
bayar shig uls torch odoogoor manai uls tord alga bna
-
Anonymous (August 11, 2014 9:44:20 pm )
zugeer baigaa huneer oroldhoo bolimoor yum aa
-
zochinbi ingej harj bna (August 11, 2014 9:44:59 pm )
ene niitlel ch yahav dee . odoogiin An- nhnii baij bgaa tsaraig nuun daldlah gesen , bas bayar garaad irj magad gesen bolgoomjlol bgaa uchraas l ingej bichij bgaa yum bna ene hunii talaarh deerh medeelluud batalgaagui yum shuu dee harin An zasag bariad MUlsiig daaj davshgui urund unagaj turuu avch yavj chadahgui bgaa ni barimttai unen yum .teheer arduud umnuh zasag, bolood zasag avch yavj bsan lideriig l uguilne . ternii l esreg bas bayariig muu haragduulah gej ingej bichij bgaa hereg dee . oyu tolgoig ajild oruulsan ni yu ni buruu bgaa yum be?????? ternees avilga avsan barimt bgaa yum uu ???? Aniinhan ingej ard irgediig teneg gej boddogoo bolimoor yum .Yer ni hen ni hen ve ??? gedgiig irged hediin oilgoson Usa giin gar hul bolsnoor yu hojih ve??? elbeg bolood tuunii nuhduud hen ve gedgiig bugd l medsen shuu dee
-
zochinbi ingej harj bna (August 11, 2014 9:47:34 pm )
bayart amjilt
-
Оогий (August 16, 2014 9:31:55 pm )
Үнэн үг.
-
-
zochin (August 11, 2014 10:30:06 pm )
Mangaruud ug n Altankhuyag Temujin 2-oor oroldoj baihaar eh ornoo hudaldsan urvagchuudtai uzmeer yum daa hervee setgel baidag bol.
-
zotig (August 11, 2014 10:36:39 pm )
Новшийн улс төрч.орост элчин байхдаа бүх муу муухайг сурсан эх орон ард тумнээсээ уравсан энэ балай нөхөрийн лайг ард түмэн л үүрнэ.канадын хоол их цадахыг харна .амьдаараа тамын тогоонд шарагдаасай муу луйварчин 7 үерээ нар харахгүй тамд ороосой
-
Хайран орд (August 11, 2014 11:58:39 pm )
С.Баярыг ичнээ цаазлах ял өгч тендер зарлах хэрэгтэй. Хэнд ч хэрэггүй болсон ч гэсэн хойч үедээ сургамж болгох үүднээс толгойг нь Үндэсний түүхийн музейд урвагчдын буланд байрлуулах ёстой. Дахиж ийм новшийн амьтан төрд оруулж болохгүй сануулах хэрэгтэй юм даа.
-
Anonymous (August 12, 2014 7:43:09 am )
Ёстой зөв шүү Эчнээгээр цаазлах хэрэгтэй
-
-
jagaa (August 12, 2014 4:26:32 am )
erguu mal
-
иргэн (August 12, 2014 7:33:51 am )
С.Баярыг зөв санаатай хүн гэж боддог, тэр хүний засаглаын үед төр мөнгөтэй эдийн засаг сайжирч байсан.харин өнөөдөр нэг л биш байгаа ш дээ.ер нь гэмт хэрэг хийгээгүй нотолгоогүй зүйл захиалгаар хийж байгаа үйлдэл гэмт хэрэг,цаана чинь хотолгоотой олон хэрэг байхад тэр зүйлээс олонд дэлгээч дээ зөвлөх Гансүх.Алтанхуяг нарын мандуулсан бантан их л байдаг бололтой
-
Anonymous (August 12, 2014 9:23:37 am )
Санжийн Баяр дээлээ нөмрөх ч багадана. Зоригийн аллага ч түүнтэй холбоотой талаар сүүлийн үед шивэр авир гэх болсон. С.Баярын захиалгаар С.Зоригийг алсан гэхэд гайхах явдалгүй . Энэ нөхөр яагаад зугатаад гадаадад бүгэх болов? Энэ ойлгомжтой шүү дээ.
-
Zochin (August 12, 2014 9:55:55 am )
Gexdee neg unen Bol komunistuud tur batik baisan Bol xotsrogdson xeveeree xedxen xun baylag diva an idsen UB gudamjuud urgujin telexgui l baisan sh dee sain Bodox xeregtei zaluusaa
-
Anonymous (August 12, 2014 10:35:31 am )
yostoi zuw hun de umsguh gej bgaam bn da deeliin numruul numruul arai joohon oroitoh ni bn shu gyalalzuul umsgu hurdan
-
Монгол хүн (August 12, 2014 2:28:34 pm )
Энэ нөхөр ямар мөнгөөрөө Америкад хувийн хаус худалдан авч бас наймаалцаад байгааг шалгачих зоригтой аавын хүүхдүүд монголд алга гэж үүдээ? Оюу-Толгойтой ямар нэгэн холбоотой гэдэг тодорхойл доо.
-
Лха (August 12, 2014 8:15:40 pm )
Эд нар хүн мөн үү ? Тэр тусамаа Монгол хүн мөн үү ?
-
Bat (August 13, 2014 6:47:04 am )
C. Bayar terguutei novshnuud 3 terbumiig avsan gj bga udahgui il bolhj nugel n nudeere garah bailgui ydarsan olon tumnee zund n haysan novshnuud
-
Anonymous (August 13, 2014 3:36:28 pm )
BAYARIIG TAARALDSAN GAZARTAA NAM TSOHI
-
Монгол иргэн (August 13, 2014 9:41:33 pm )
Монгол улсын хууль цаазны байгуулагынханд хандаж хэлэхэд С Зоригийг алсан нөхөдүүдийг яагаад илэрүүлэхгүй байна аа Улс төрийн хэрэг гэхээрээ ийм байдаг юм уу
Бид хойч үедээ ингэж болдог юм гээд үлдээх үү Энгийн хүн нэг жоохон хэрэг хийхэд сүртэй юм болдог шигээ яагаад цагдаа нар сүржигнэхгүй байна аа Аль эсвэл айгаад байна уу Нөгөө Мөрөн гээд цагдаа мөн сайхан шаадаг гар яасан вэ Тэр одоо ичихгүй
ажил хиигээд явж байх юм цайчихсан гар юм аа За тэгээд монголын цагдааг ард түмэн харжил байя хэдэн ядуу иргэдийгээ дарамталдаг шигээ тэр аллагын эзнийг олоод зарлах байлгүй -
луу (August 15, 2014 8:49:50 am )
Больж үхэр монголчуудыг өшөө сайн сүүрүүлэх хэрэгтэй.тэгвэл дундад улсын харъяанд хурдан орох болно.
-
zochin (August 18, 2014 9:43:25 am )
huiten tsaraitai s.Bayar
-
irgen (August 19, 2014 6:54:01 pm )
BAYR MASH ZUB AJLUUDIIG EHLUULSEN TEGEEGUI BOL END MUULAAD BAIGAA MULGUUNUUD INGEJ HUNII ZAHIALGAAR BICHIJ SUUHGUI BAISAN.ED NAR MEDEELLIIN HEREGSLEER BICHSEN BOLGOND UNEMSHDEG HOOSON TOLGOITNUUD. JOOHON BOLOBSROOCH.ENE 2 ORDOO ASHIGLAHGUI HOICH UEIIN HYTAD, ORSUUDAD ULDEEH GEED BAIGAA YUM UU.
-
kk (August 22, 2014 10:16:58 pm )
yamar uhaantai ulsuud we
-
zochin (August 27, 2014 12:34:22 am )
Uneheer zuv yum bichsen bna.Odoo bolj baigaa ene humaral zavharliin ehiig tavisan hun bol Bayar gedegiig hun bolgon medej bga.08 onii songuuld zaaval ylahiin tuld 1.5 say ugnu gej tenegtsenees ehelsen.Estoi jinhene edion zasgiig alsan daa.Ternii gai odoo urgeljilj bna.Hogiin shaar .
-
zochin (August 28, 2014 9:13:11 pm )
c bayar n enh bayariin anzaani hvn 5 arban jildee oldohgvi biz dee oyuu tolgoin gereend gariin vseg zurahgvi c bayar nileen tsaargalaj udsan getel elbeg dorj amerkad ch bilvv yabahdaa – oyou tolgoin gereend gariin vseg zurna bi odoo ochiod zurna gej amlaad ireed l zursan tegeed l bayar bultaj ajilaa ugsun shvv dee sanatsgaa daa odoo ch barivchlah horihiig medeelliin heregslelvvd l shiiddeg bolj dee myanga davt tegvel vnen bolno ene yanzaaraa baival odoo ba hoishdiin udirdagchid yana daa
-
монгол (August 31, 2014 8:45:16 pm )
Одоо ийм ардчилсан хулгайч нарын үед с.баяр шиг чадвартай хүмүүст орон зай алга .дүрвэд.хужаа эрлийзүүдын үе ирж .гэхдээ цаг цагаараа байдагүй гэдэг
-
Туяа (September 03, 2014 10:50:14 am )
Баяр шиг улс төрч монголд ойрын арван жилд төрөхгүй дээ. Та нар захиалгаар мянга муулаад нэмэргүй. Баяр бол ард түмний хайртай хүү. Улс төрд эргэж ирээсэй гэж 160 мянган гишүүд дэмжигчидэд нь хүлээж байгаа. Одоо харахад Баярын гаргасан бүх шийдвэр зөв байсан байгаа биз дээ
-
MONGOL (September 04, 2014 10:01:23 pm )
AYULTAI LUUWERCHING HEZEE BARIH YUM BV MED
-
jh (September 05, 2014 9:51:25 pm )
ene muu BAYR-iig enhbayriin araas shorond suulgah heregt mongolchuudiig yaj huurla da hulgaich shd
-
Дуугай байж залхлаа (September 06, 2014 9:39:51 pm )
ээ бурхан минь. Энэ Баяр яг удирдагч байж харагдаач. Цаазын ял ч багадна, шатааж үнсийг нь харь нутагт нь явуулбал таарна. Удирдагч хүний хориотой архи , мөрий, гэр бүлгүй, хүүхэндэх дуртай, хөнгөн амьдралтай , энэ бүхэн цогцоороо бүрдсэн хүн, гадаадын тагнуулийн өгөөш болох нь энүүхэнд. Их мөнгөний хэрэглээнд эх орноо худалдах нь хэн бүхэнд ил байхад.Энэ гайтай хүнийг сонгосон , дэмжсэн хүмүүс нь мэдмээр л юм даа. Жирийн архичин хүн ямар байдаг билээ, гэрээ, гэр бүлээ, өөрийгөө сүйрүүлээд дуусдаг шүү дээ.Энэний тарьсан балаг яаж засагдана. хэдэн үеэрээ өрөнд унасан байх. Түй муу ёрын амьтан.
48 Comments