“Титаник”, “Аватар” киноны найруулагч, 59 настай Жеймс Кэмерон Facebook, Twitter-т “донтсон” хүмүүсийг уйтгартай, тэнэг хүн хэмээн нэрлэв.
Тэрээр 11 мянган метрийн гүнд ганцаараа шумбасан түүхийг өгүүлэх “Ёроолгүй дуудлага 3D” шинэ баримтат киноныхоо нээлтэд зориулсан хэвлэлийн хурал дээр ийнхүү ярьжээ.
“Facebook, Twitter бол цаг үрсэн шал дэмий зүйл. Би бүхний өмнө нээлттэй байж, юу хийж буйгаа бусадтай хуваалцахыг хүсдэггүй. Нисэх онгоцны буудал дээр хүмүүсийг харахаар гар утас руугаа “живж”, эргэн тойрноо анзаарах сөхөөгүй болсон байдаг. Техникийн хөгжил сайхан ч би нийгмийн, олон нийтийн сүлжээг үзэн яддаг” хэмээн нэрт кино найруулагч ярилаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 10, 2014 7:54:04 pm )
Facebook, Twitter-ийг үзэн яддаг гэж тэнэг юм бичихийнхээ оронд тэр Марианы хавцал хэмээх дэлхийн далайн хамгийн гүн хэсэгт ганцаараа шумбасан тухай сонирхолтой баримтат кино нь хэзээ , хаана гарч эхлэв ээ гэдгийг бичээчээ ! хов жив хэрүүлээс өөр сонирхдоггүй хөөрхийлөлтэй хоосон толгойнуудаа !
1 Comment