antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 7, 2014 8 comments

“Си Зиньпиний айлчлал монголын эдийн засагт тэсрэлт хийнэ”

нийтлэсэн Admin

8-7-6БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад айлчлах өдөр ойртож байна. Энэ хэмжээний том айлчлалыг өмнө нь БНХАУ-ын

 дарга Ху Жинтао хийж байв. Тэрээр 11 жилийн өмнө манайд улсад айлчилж байсан юм. Харин Си Зиньпин 2008 онд БНХАУ-ын дэд даргын албан тушаалыг хашиж байх үедээ Монголд айлчилсан байдаг. Төрийн тэргүүний хувьд хийж буй энэ удаагийн түүний айлчлал Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 65, хамтын нөхөрсөг хэлэлцээр хийсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог, ач холбогдолтой болж байгаа. Айлчлалаас чамгүй үр дүн гарна хэмээн хоёр улсын зүгээс хүлээлт үүсээд байна. Энэ тухай сүүлийн үед Хятадын хэвлэлүүд бичиж зарим гадны байгууллагууд судалгаа хүртэл хийж байгаа ажээ.

Ер нь Хятад улс монголчуудын хувьд хамгийн том түнш болсон гэдгийг өмнөд хөршийн хэвлэлүүд онцолсон. Тодруулбал, 2002 он гэхэд Монголын 825 хувийн хэвшил, аж ахуйн нэгжид Хятадын талаас 281 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр хамгийн том түнш гэдгээ баталгаажуулсан тухай дурджээ. Үүний зэрэгцээ худалдааны салбарын хамтын ажиллагаа хүрээгээ тэлсээр байгаа ч эрчимтэй явж чадахгүй байгааг хэлсэн байна. Харин Си Зиньпиний айлчлал хоёр орны эдийн засгийн салбарт шинэ давалгаа, тэсрэлт хийх болно хэмээн хэвлэлүүд онцолжээ. Тухайлбал, стратегийн түншлэлийн гэрээг хоёр улс 2011 онд байгуулсан. Энэ хүрээнд ашигт малтмал, эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаа. Уг нь стратегийн түншлэлийн гэрээг хийснээр эдийн засаг, эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа илүү гүнзгийрэн хөгжих учиртай. Тэр дундаа Тавантолгой, Оюутолгой зэрэг том төсөлд хамтран ажиллаж, харилцан ашигтай байхаар тогтож байсан. Мөн аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах асуудал ч тусгагдсан байв. Харамсалтай нь эдгээр ажил аль аль талдаа дорвитой үр дүнтэй байж чадалгүй өнөөг хүрсэн.

Гэхдээ Си Зиньпиний айлчлал манай улсын уул уурхай, эдийн засгийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт дагуулана гэдгийг Хятадын хэвлэлүүд, судалгааны байгууллагууд (www.jamestown.org, www.seekingalpha.com, www.China Daily.com)  бичжээ. Түүнчлэн айлчлалыг дагаж хоёр орны хооронд салбар бүрт хийсэн гэрээ, хэлэлцээр идэвхжих гэнэ. Тэр дундаа аж үйлдвэр, уул уурхай, худалдаа, эдийн засгийн салбарт ар араасаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ хэмээн хэлжээ. Тухайлбал, 2013-2014 онд Монгол Улсаас Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ өсч 8.4 хувьтай болсон байна. Энэ тоо ирэх жил гэхэд харьцангуй өснө гэж үзэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах болон зарим ашигтай гэсэн салбар, газруудад хөрөнгө оруулалт хийх нь энэ айлчлалын гол хэсэг байх гэнэ. Цаашлаад монгол төгрөг, хятад мөнгөн дэвсгэртийн арилжаа солилцооны зах зээлийг өргөтгөх боломжтой гэдгийг мэдэгдсэн байна. 30 тэрбум ам.долларын хийн нүүрсний дэд бүтцийн энэхүү төсөл нь дангаараа л гэхэд өнгөрсөн оны Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний  хэмжээг гурав дахин нэмсэнтэй тэнцүү аж. Хэрэв гэрээ, хэлэлцээр амжилттай хийж чадвал олон салбарт үр өгөөжөө өгөх нь. Гацаанд ороод байсан стратегийн түншлэлийн хүрээнд ч хийж чадаагүй олон салбарын үйл ажиллаагааг БНХАУ-ын даргын айлчлал эрчимжүүлэх боломжтой юм байна.

Д.ЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • шоогоо (August 07, 2014 1:09:38 pm )

    За нөгөө хийрхсэн эх орончид нь хятад руу дайраад эхлэнэ биз дээ. Дэлхий даяараа хятадтай худалдаа хийх гэж уралдаж байхад манай тэнэг гарууд хятадыг харааж зүхэж тэднээс дөлж байдаг.

  • biduul (August 07, 2014 1:36:46 pm )

    saihan medee bna, hongiliin uzuurt gerel haradaj bna,

  • Çî÷èí (August 07, 2014 2:01:20 pm )

    Hyatad ruu dairch eldveer helj baigaa hereer Mongoliig samarch hayah bodlogo yvuuldag yum shuudee

  • zaluu (August 07, 2014 5:43:17 pm )

    hyatadiig haraaj zuhej baigaa ni bodlogotoi maniusiiig dujiruuleh bodlog teneg nuguu yamar hudulguuniihun ch bilee mungunii shunaltai eumnuud hyatadiig uursdiinh ni bodlogoor l ideh heregtei

  • Bolopmaa (August 08, 2014 3:11:51 am )

    Ene yylzalt ex opond mine vnexeep ashig tycaa ögcön caixan yylzalt boloocoi gej shin cetgeleecee xvcej bna Bid eb hegdeltei baixdaa xvshtei baij shana shvdee

  • Судлаач (August 08, 2014 8:50:45 am )

    Нөгөө гамшиг, эдийн засгийн алуурчин, мөнгөний цавчаа Женко Баттулга мэтийн хийрхсэн, дүр эсгэсэн эх орончид орилоод босоод ирэхвий дээ, бид гаднаас авч буй нефть бүт-н, ган төмөр, цахилгаанаа дотооддоо үйлд-х, гаргаж бийуйгаа түүхийгээр нь биш нэмэгдсэн өртөг бий болгож бүт-н үйлд-д, төмөр зам барих зэрэг дэд бүтцээ хөг-д 30 тэрбум $-ын хөр-гө оруулалт, 10 тэрбум $-ын зээл авч болно, Япон, Ө Солонгос дайны дараа АНУ-ын мөнгө, хөр-гө ор-т, зээл, тусламжийн ачаар босч хөгжсөн, дэлхий дээр ганц Монгол баялагтай нь биш, бид жижиг байж Чингисийн Монгол гээд цээжээ дэлдээд хямсганаад хэвтээд байж таарахгүй, энэ 2 айлчлалыг одоо ашиглахгүй бол ойрын 10-15 жилд дахин ийм боломж гарахгүй гэдгийг баталгаатай хэлье.

  • Зочин (August 09, 2014 6:18:18 pm )

    наанаа гяланцаг, цаанаа паланцаг гэгчээр цаад санаа нь хэцүү байвал “ам алдвал барьж болохгүй” гэгч болох вий дээ.

  • Зочин (August 09, 2014 6:20:21 pm )

    мэдээлэл уншихаар дандаа сөрөг байх юм. жоохон гэрэлтэй сонирхолтой мэдээлэл бүр байхгүй болчихсон юм уу.

antalya rent a car