МАХН-ын дарга Н.Энхбаяр одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2013 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдсан билээ.
Суллагдах үед түүний биеийн байдал муу байсан тул БНСУ-д эмчлүүлэхээр явсан юм.
Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, “Түүнд Эрүүгийн хуулийн 148.4-өөр эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн” гэж мэдээллээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн эрүү үүсгэх болсон шалтгаан нь казино байгуулах нэрээр израилчуудаас авсан 1.5 сая ам.долларын хэрэг буюу Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжсэн барилгын асуудалтай холбоотой гэнэ.
Тус 1.5 сая ам.долларын нэг саяыг нь эргүүлэн төлөөгүй учир израилчууд ийнхүү шүүхэд хандсан гэх мэдээлэл ч байна.
Эрүүгийн хуулийн 148.4-т:
Энэ нь “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.
Эх сурвалж: www.tsag.mn
Холбоотой мэдээ
-
зочин (August 07, 2014 11:17:59 am )
яасан хэцүү юм дээ, ингээд завшчихсан л юм байхдаа, төрийн том хүн улс орныхоо төлөө л баймаар,
-
МОНГОЛ (August 07, 2014 11:53:29 am )
энхбаярыг ингэж бгаа юм чинь одоогийн төр засагт бгаа хүмүүс 2016оны сонгуулийн дараа бүгд шоронд үхэх юм бна л даа шүүхийнхэн шударга л юм бол.Одооноос том шорон бариад чанга дэглэмтэй болгож, өөрсдийнхөө орон гэрийг бэлтгэх хэрэгтэй,АН-ханы үед Монгол орны гадаад өр 63% болсон бна.Энхбаяр чинь өрийг тэглэж бсан шүү,та нар шиг бонд гэж гадаадаас зээл аваад хувааж идээгүй.
-
зочин (August 07, 2014 9:01:35 pm )
сайхн хэллээ. одоо бидний улс яаж элгээрээ мөлхөж байгааг бид бүгд л харж байна. өөрсдөө хэдэн тэрбумаар нь идчээд улс орондоо юу ч хийгээгүй нөхдүүд юм хийж чадаж байсан хүндээ атаархаад, дахиад гараад ирвэл бүр ихийг хийж Монгол улсыг хөгжүүлэх нь гэж айсандаа л дахиад хэрэг үүсгэж байгаан. бид ч тамын тогоондоо чанагдсаар байгаад өнгөрөх л улс юм шиг байна даа. яагаад гэвэл энэ бүгдийг ойлгохгүй мунхагууд цаана чинь бас л сөрөг сэтгэгдлээ илгээсээр л . . .
-
-
johh (August 07, 2014 12:34:36 pm )
АГ намынхан хурдан гадаадруу зугтаагаарай тэхгүй бол энэ хүний араас орно шүү
-
baavai (August 07, 2014 12:46:13 pm )
Muu gesen Mongol ulsiin Yeronhiilogch hiij baisan hunee o’rsooj, enerengui setgeleer handaj boldoggui yum baih daa. Een hn ch mon ikh zovlon uzlee dee. Mongoliin to’r o’orrinhoo to’loo zutgesen hund halgaatai gej unen ug baina daa.
-
хөгийн сармис гахай нараа (August 07, 2014 12:47:42 pm )
боль доо та нар . өөрсдөө гэмгүй шударга амьтад уу?
-
gemtend (August 07, 2014 12:55:57 pm )
ene neeree idej uusan yman denduu ikh ymaa arai bishee
-
GG (August 07, 2014 2:11:22 pm )
UHEJ BHDAA TAARSAN AVILGALCH MONGOLIIN HUGJILIIN 20 JIL HOISH TATAJ UURUU BAYJIJ ADAG SUULD NI HOG SHIG ULDLEEDEE!!! ENE BUH NOVSH SHAAR SHIG ULS TURCHIDIIG SUUDAL NAMAILTSAJ TURD SUULGASAN BOLOVSROLIIN SAID BHDAA HUURAMCH DEED SURGUULIIN ZUVSHUURUL TARAAJ ZALUUCHUUDIIN IREEDUIGEER TOGLOSON, SOYOL-N SAID BHDAA OLON DINOSAURIIN YAS MONGOLIIN UNET DURSGALIIG DAMLAN ZARSAN ERUNHII SAID BHDAA GAZARIIN NAIMAA OLON ULSIIN UMCH SHAMSHIGDUULAJ ERUNHIILUGCH BOLOOD OLON AAVIIN HUUG TSAASH NI HARUULAJ UURUU SHASHINII HUULI BATLAJ UURUU BOGD BOLOH BODOLTOI BSAN HAR PSDA SHUUDE!!! UHEJ BHDAA TAARSAN HAR ALANTSAR!!! NASAARAA NULIMAJ HARAAJ AMIDRANAA!!!!!!
-
зочин (August 07, 2014 2:54:50 pm )
Энхбаяр гэдэг хүн бусдаас байшин худалдаж авах эрхтэй биз дээ. Цувуупаад үнийг нь төлөх эрх бас бии биз дээ. Шоронд хийчихсэн юм чинь яаж орлого олж төлөхийн.,,,
-
Anonymous (August 07, 2014 4:02:37 pm )
энэ хүнийг оролдохоос өөр хийх юм байхгүй л байгаа юм байх даа.
-
Anonymous (August 07, 2014 4:03:25 pm )
хийх юмгүйдээ биш энэ хүний дуулианаар өөрсдийнхөө хийсэн заваан юмыг халхлах гэж л ингэдэг юм байна
-
Tce Tcst (August 07, 2014 5:57:02 pm )
Togloh bdag huuli uu jaahan bodoj suusnaa uur hiih uimgui ingedeg bolowuu bas haragdaad bdag neg hesgiig yahaw alagchlaad bh uim adilhan uillaache ter ni unen gej bgaa Bol bugdiig hurungu uur ui bdag uim huraagaad uzuuleedeh
-
зочин (August 07, 2014 9:09:15 pm )
USD 1,886
EUR 2,562
CNY 306.6
+ өр, өр, өр бас дахин өрЭхлээд энэ асуудлаа шийдчээд дараа нь олон юм донгосцгоо.
-
АРГОО (August 07, 2014 9:47:48 pm )
Даан ч ирэхгүй байсан юм, одоо л учрыг нь ойлголоо. Түүнийг бурхан өршөөг.
-
Anonymous (August 07, 2014 11:38:59 pm )
энэ мэдээг цахим хуудас болгонд л тавьсан байна бас доор нь 5 хүн л сэтгэгдэл бичсэн байх юм. Тэдний 4 нь сөрөг сэтгэгдэл үлдээж бас бусад цахим хуудасанд тавьсан сэтгэгдлээ copy paste хийгээд тавьсан байх юм хэвлэлээр хэн нэгнийг гутаах оролдлогыг мөн ч их хийх юм даа. Хэрэв энэ Энхбаяр гэдэг хүн мөнгөтэй байсан бол хэвлэлийнхэнтэй хаалтын гэрээ гэгчийгээ хйичих байсан байлгүй дээ Шүүхээс идэж уусан хэргийг нь тэлвизээр харахад идсэн гээд сүржигнээд байсан юмнууд нь зөвхөн энэ гэж үү гэмээр л байсан бас шүүхийнхэн тэрийгээ ч өөдтэй батлаагүй л ял өгсөн одоо яриад байгаа энэ хэрэг үүсгэсэн гээд байгаа зүйл нь ч хэрэг үүсчихээр юм биш л байна. Иргэний хэрэг байна шүүхээр шийдэгдэх ёстой баймаар юм байшин залилсан гэсэн байна тэр байшинг нь зараад үрэгдүүлчихсэн бол залилан гэж зүйлчилэх байх түүнээс байшин нь байж байна гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй бол гэрээнд заагдсан ёсоор хэлцэл нь буцаад урьдчилгаанд төлсөн мөнгөнөөсөө алданги юмаа тооцож аваад үлдсэн мөнгийг нь Энхбаярт нь буцааж өгөөд л болчих юм байна ш дээ энийг мэдээлж байгаа сэтгүүлчид ч гэсэн жаахан хууль зүйн талаас нь судалж юм хум бичмээр юм ямарч мэдлэггүй эрх зүйн ямар ч бүр наад захын ойлголтгүй гэдгээ зарлах гэж байгаа юм шиг ийм тэнэг юмаар шоу хийж уншигчаа доромжилж суухаа болимоор юм. Тэгээд л нэг хэсэг нь захиалж бичүүлчихээд дараа нь сэтгэгдэл дээр нь бас хүн суулгаад л юун ч завтай бас мөнгөтэ юм бэ дээ
-
Зочин (August 08, 2014 9:37:07 am )
ӨРГҮЙ БАЙВАЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ ГЭЖ АРДЫН ҮГ БАЙДАГ ХИЧНЭЭН ҮНЭН БЭ МОНГОЛ УЛСЫГ БАЯН БОЛГООГҮЙ ЮМ АА ГЭХЭД ӨРГҮЙ БОЛГОСОН НЬ ОДОО БОДОХОД ҮНЭХЭЭРИЙН ТОМ АЖЛЫГ ХИЙЖ БАЙСАН БАЙНА. ГЭТЭЛ ОДОО ЭНЭ УЛС ТӨРЧИД МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД БАРИУЛЖ ӨТӨНД ИДҮҮЛЭЭД ДЭЭРЭЭС НЬ ГАДНЫ ЗАХИАЛГААР ЭНХБАЯРТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН ГЭХ ШАЛТГААНААР МОНГОЛ УЛСАД ИРҮҮЛЭХГҮЙ БАЙГАА ШАЛТГААНЫГ АРД ТҮМЭН МЭДЭРЧ Л БАЙГАА БАЙХ. АРД ТҮМЭН ТАНТАЙ ХАМТ БАЙГАА ШҮҮ МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ
-
Anonymous (August 08, 2014 11:10:23 am )
ЭНХБАЯРААР ОРОЛДОЖ,ХҮЧИРХИЙЛЖ,ХЭЛМЭГДҮҮЛЭЖ ДУУСААГҮЙ БАЙНА УУ?АРДЧИЛСАН НАМ БИЙ БОЛСОНООС ХОЙШЛ УЛС ЭХ ОРОНД МААНЬ ЭХ ОРНОО ХУДАЛДАХ,ГАЗАР ШОРОО,БАЙГАЛЫН БАЯЛАГАА УХАЖ ТӨНХӨХ,ӨМЧ ХӨРӨНГӨ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ИДЭЖ АШИГЛАХ ҮҮД ХААЛГА НЬ НЭЭГДСЭН ШҮҮДЭЭ,Социализмийн үед нөхөр ЦЭДЭНБАЛ ДАРГА 40 ГАРАН ЖИЛ ЭНЭ УЛС ЭХ ОРНЫГ УДИРДСАН,УЛС ЭХ ОРНЫГ УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ 11 гишүүд,бусад 5 яамыг уирдаж явж байсан болон сум нэгдэл,үйлдвэр аж ахуйн газрын дарга нараас хэн ч,нэгэнч нэг төгрөг идэж уугаагүй,гадаадын аль нэгэн оронд ОФФШОР ДААНС нээлгэж ЧАЙНЫ МОНГОЛИ Баярцогт гэх мэт даанс нээлгээгүй шүүдээ,гэх мэт луйварчид Гансүх мэт маш олон хамтрагчид шинэээр төржээ,ШИЛДЭГ ТӨРИЙН ТҮШЭЭ УЛС ТӨРИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ҮНЭЛЭГДСЭН НӨХӨР Н.ЭНХБАЯРААР ОРОЛДООД ЯАХ Ч БИЛЭЭДЭЭ,ХООСОН ХҮНЭЭС ЮУГИЙ НЬ АВАХ ЮМ БЭ?ХОЁР ЧИХИЙГ НЬ АВАХГЭЭГҮЙ Л ЮМ БОЛ,Яасан их хүнийг зовоож зүдэрээдэг юм бэ? бусад луйварчдаараа оролдоочдээ,чадвартай ухаалага улс төрийн зүтгэлтнээсээ айдаг,арчаагйү хэдэн бүлэглэл нэ нийгэмд гарчээ гэж ойлгож байна,ӨӨРСДӨӨ ӨӨРИЙНХӨӨ ХЭМЖЭЭНД Энхбаярыг тавиад үзээч,өрсөлдөгч,хор шар нь гоцойсогсод,тэмцэлдэгч дайсан нар нь: хаа хаагуураа,наад зах нь намба төрх бие бялдар,хүмүүжлээрээ ,хэл яриагаараа,Бурхан буддийн сургаал,УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛООРОО ч хаан ч хүрч боловсроогүй дутуу түүхийгээ мэдэхгүй янз бүрийн хэл ам гаргаж байх юм,хэт гүжирдэл,хүчирхийлэл нь эцэст нь өөрийн цустай толгойд буух вийдээ,их тэнгэр дээрээс харж байгаа гэдгийг мэдмээрдээ
17 Comments