antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2014 6 comments

“Нийслэл Өргөө”-гийн барилгаас 3 хүн унаж амиа алджээ

нийтлэсэн Admin

9f52a6742d4eda34big“Нийслэл Өргөө” компанитай холбоотой олон асуудал гарах болоод багагүй хугацаа өнгөрч байна.  Тус компанийг авсан тендерээ дамлан зардаг мэтээр мэдээлэх нь ч бий. Тэгвэл ийн бөөн асуудлыг дагуулсан уг компанитай холбоотой нэгэн хар мэдээлэл бидэнд ирлээ.

Тодруулбал, энэ сарын 19-нд Сүхбаатар дүүрэгт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Нийслэл өргөө” компанийн барьж байсан  барилгаас 27-28 насны гурван хүн унаж амиа алдсан байна.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан гурван иргэн 14 давхарт цахилгаан шатны хэв хашмал хийх гэж байсан ч ийн харамсалтайгаар хорвоог орхижээ. Талийгаачдын хувьд “Нийслэл Өргөө”-гийн хамтарч ажиллаж байсан туслан гүйцэтгэгч компанийн ажилчид аж.

Юутай ч бид хэргийн талаар Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албаны хүнээс  тодруулахад “Уг барилгын ажил дээр хөдөлмөр, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүй байсан. Ажилчид хамгаалах бүсгүй ажиллаж байсан. Мөн шаардлага хангаагүй давцан ашиглаж байсан нь тогтоогдсон. Тэр давцан нь ачааллаа дийлэхгүй эвдэрсэнээс гурван хүн унаж амиа алдсан” гэв.

Ер нь цахилгаан шатны хонгилын  давхар бүрт хамгаалалт байх ёстой аж. Гэвч “Нийслэл Өргөө” компанийн барьж байгаа барилгын 4-14 давхарт огт хамгаалалт байхгүй байжээ. Мөн барилгын 10 давхараас дээш гадна хамгаалалт хийгээгүй гэх зэрэг маш эрсдэлтэй нөхцөлд хүмүүс ажиллаж байсныг мэргэлжийн байгууллагынхан тогтоогоод байгаа гэнэ.

Түүнчлэн, анх 10 давхар барилга барихаар зураг төсөл гаргасан ч гүйцэтгэгч компани нь зураг төслийг дур мэдэн өөрчилж 14 давхар болгосон байжээ.

Удаа дараа Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулга, санамж явуулсаар байхад хэрэгжүүлэхгүй өөрсдийнхөөрөө авирласан “Нийслэл Өргөө”-гийн удирдлагууд ийн ид хийж бүтээх насандаа яваа залуусын аминд хүрлээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (August 06, 2014 3:17:00 pm )

    ene ch arai dendenee barilgaas bolj neleen heden hunii ami nas hohirloo shiidberlej bgaa yum bna uu hudlaa barij bsan barilgiig n zogsooh l yum daa oor hiij bgaa yum alga bna sh dee mongol ulsad hunii ami unegui boloh gej

  • ALTANTSETSEG (August 09, 2014 8:04:54 pm )

    NAAD ZAHRAL LALRIIN ALAACH

  • saraa (August 11, 2014 10:01:06 pm )

    “давцан” гэж юуг хэлээд байнаа, тавцан биш үү

  • зочин (August 20, 2014 3:28:21 pm )

    Нийслэл ергее компаний барилгаас биш барьж байсан барилгаас нь хун унаж осолдсон юм байналдаа. Энд 1. Техник аюулгуйн асуудлыг ямар гээч амьтан хариуцдаг ба талбайн инженер нь бас юу хийж байсан юм бэ? 2. Бух асуудлыг ганц захиралтай холбох нь ереесгел боловуу3. Уг барилгын асуудлыг талбайн инженер, бригадын дарга нар, бусад эрхтэн дархтангууд хариуцсан л байж таарна. Ийм байхад ганц захиралтай хеецелдеед байх нь зуйд нийцэхгуй л болов уу гэж мунхаглана

  • bilgee (August 26, 2014 8:59:38 am )

    barilga medehgui hunii amiar tugluj deer n hyyvildaantai ulun tenderiig huul busaar avch buh tenderiig avsan avlagtai temcheh gazart shalgahgyi baigaa bas avlaga ogson ym bailguu dee olon hunii
    g ih gomdooj hanajgui amtan uulin laiga tur ynench bol shorond shuud oeoh estoj

  • Anonymous (September 05, 2014 8:37:17 am )

    Naad luiwarchin olon huniig hohirooj hurungu mungiig ni luiwardsan hulgaich bas barij bui bariga ni hunii ami awdag naad Ganzorigoos amii ni nehej luiwardsan mungii ni tuluuleechee

antalya rent a car