antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 1 comment

УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан уран бүтээлийн тайлан тоглолтоо зарлахаасаа ичив

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг шүлэг бичих дуртайгаас гадна зураач гэдгийг нь цөөнгүй хүмүүс мэддэг. Улс тунхагласаны баярыг угтаж Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс түүний бичсэн хорь гаруй шүлэгнээс бүтсэн “Зангаараа амраг” тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 27-нд түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд энэ өдөр уг тоглолт зохион байгуулагдах аж. Харин энэ талаар өөрөө “ Би улс төрч хүн. Тайлан тоглолт энэ тэр гээд яривал маргаашнаас нь эхлээд гишүүд  шоолоод салахгүй. Тийм болохоор энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна ” хэмээв. Эрхэм гишүүн нэрлэхэв үү,  даруухан  загнав уу юутай ч гэсэн  тэрээр өөрийнх нь  зохиосон шүлгийг хөгжмийн зохиолч, дуучид тоож амьдруулж байгаад өөрийгөө азтайд тооцож явдаг гэсэн. Тэрээр хорь гаруй шүлэг бичсэнээс гадна нэг цомог , бас нэг ном гаргасан юм байна. Дашрамд хэлэхэд Д.Лүндээжанцан гишүүн маань  шүлэгт  нь ая хийж өгсөн Жанцанноров, Сэр-Од, Цэцэрлэг гээд хөгжмийн зохиолчдод талархаж явдаг гэнэ шүү.

Б.Гарьд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 25, 2011 4:37:31 pm )

    zail lundegee

antalya rent a car