antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 31, 2014 10 comments

Л.Гансүхийн схем буюу тэрбээр туслах, дүү нарын хамт хоригджээ

нийтлэсэн Admin

gansuhnuursЕрөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын дөрвөн хүнийг АТГ-аас энэ сарын 29-ний шөнө баривчлан, Төв аймгийн Цагдан хорих төвд саатуулсан гэх мэдээлэл найр наадам назгайрсан эдгээр өдрүүдийн онцлох дуулианы нэг болов.
УИХ-ын экс гишүүн, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх нь  Шинэчлэлийн Засгийн газраас сүүлийн хоёр жил хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг өнгөрсөн жил хариуцаж ажилласан.
Харамсалтай нь ард иргэдэд хямд төсөр нүүрс олгох зорилготой уг хөтөлбөрөөс Л.Гансүх өөрийн багийнханы хамтаар 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа  завшчихсан  байж магадгүй гэх сэжим байгаа учраас ийнхүү сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа аж.

Түүний баг командынхан гэдэг нь хамаатан садан, ойрын хүрээнийхэн нь гэнэ. Тодруулбал Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг УИХ, Засгийн газрын гишүүн байх үед нь туслахаар нь ажиллаж байсан нэгэн, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийнх нь болон өөрийнх нь төрсөн эгчийн хүүхдүүд юм байна. Тэднийг бүгдийг нь саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ.

АТГ энэхүү хэргийг Үндэсний аудитын газрын шалгалтын дүнгээс сэжиглэн шалгаж эхэлсэн гэх. Учир нь Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөгийн хууль бус орлого олсныг тогтоосон аж.

2012 оны өвөл “Нийслэлээс 100 гаруй км-ийн цаана хэдэн сая тонн нүүрс хэвтэж байна. Энэ баялгаар нийслэлийн гэр хорооллын өвлийн хэрэглээг хамгийн хямдаар хангана” гэж мэдэгдсэн Засгийн газар тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2012-2013 онд их хэмжээний хөрөнгө зарцуулсан билээ.
Багануурын уурхайгаас нүүрс олборлож, савлах, зөөвөрлөх, зарж борлуулах ажлыг “Эм Жи Эл Эс Би” гэх компани хариуцаж, УБТЗ, нийслэлийн дүүрэг, хороод болон иргэд хамрагдсан бол Зэвсэгт хүчний зарим анги салбарт цэргийн алба хаагчдыг үнэ хөлсгүй шахам дайчилсан билээ. Хөтөлбөр хэрэгжүүлэх үед “Нүүрсний үнэ удахгүй буурна” хэмээн мэдэгдэж байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх ийнхүү  сэжигтэн болж, хоригдоод байна.
“Эм Жи Эл Эс Би” компани сэжигтэн Л.Гансүхийн төрсөн охин Г.Цэрэнжагзангийнх гэж байгаа.  Тус компанийн ерөнхий нягтлан бодогч нь Л.Гансүхийн төрсөн эгчийнх нь хүүхэд. Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх ажлыг охиныхоо компанид тендергүй авч өгсөн гэх мэдээлэл  тухайн үедээ цацагдаж байсныг санаж байгаа байх. Тэр үед Л.Гансүх “Би ямар ч буруугүй” хэмээн мэдэгдээд байсан.
Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөхийн  идсэн уусан эсэхийг  шалгуулахаар ийнхүү  цагдан хорилоо.

 М.Нандин Uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • hyyhed (July 31, 2014 10:19:07 pm )

    sain shalgah heregtei Altanhyag bas hamaatan n bgaa daa ih omoorood bhiig bodohod ene 2 niilj ih um idsen dee hamtad n shalgah heregtei

  • гансух ээ (July 31, 2014 11:38:42 pm )

    одоо болноо чиний шунал дуусахгуйн ээ

  • цэвэр мөнгө угаалт (August 01, 2014 9:23:56 am )

    оюу толгойн байгал орчны үнэлгээг хийх нэрийн доор мөнгө угаасан ч гэх шиг яриа бас дуулдаад байх юм түүгээрээ далимдуулж мөнгө угааж хахуул аван гэрээг оюу толгойд ашигтайгаар хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж цуурах юм цуурхал ч зүгээр нэг тархдаггүй л байх даа

  • Хангай (August 01, 2014 9:50:38 am )

    үнэхээр их шугалтай нөхөр юмаа, Дархан хотоор дүүрэн Гансүхийн эзэмгшлийн үйлдвэрүүд баригдаж эхэлсэн гэсэн шүү, Дарханы дулааны сүлжээ газрын захирал Алтанцэцэг гэдэгтэй нийлээд бас нэг том үйлдвэр Дарханд барьж байна гэсэн яриа байсан. Шалгах л хэрэгтэй, Гэнэт баяжаад байх юм даа улсууд, Ард түмэн ядуураад байхад

  • uuree (August 01, 2014 3:52:01 pm )

    temyyjin hyyl zurchij hyyhen abdag shorond zuvshuurulgyi hyn ergedgee zogsooj ajlaa ug

  • zochin (August 01, 2014 7:00:02 pm )

    Naad 2 chin xamaatan shde.2ula arai bagadaad ax duu, oxiduuddaa luivar mungu yaj ugadgiig zaasan chin nuguuduulinx n turshlaga dutad xuguu chirj bn uursdu gardsan bol anirgui zoxitsulna surtstai garuud!!!!!!!!!!!!!!!!!fuck

  • oyunchimeg (August 02, 2014 12:41:16 am )

    ene altanhuyag gej yasan ch hudlaa yarij idej uuj hanadaggui bird ve ichih nuurgui hugiin amitan ene altanhuyag gedeg amitand ucnuuhen ch gesen hun chanar baidag bol odoo ogtsormoor yam daa tegeh ni uurt ni ih buyan bolno doo unendee 3 say hurehgui ard tumniig avaad yavchih chadvar ene ardchilsan namd alga bidni songolt mash buruu baijee heleh ch ug alga

  • зочин (August 02, 2014 5:52:51 pm )

    говийг самарсан Дэнзэнтэй нийлж,ард иргэдийг ходорсон Алтанхуягтай нийлж

  • зочин (August 04, 2014 9:48:48 am )

    yasan xanaj tsadahaa meddeggui yum be 2 iddeg xooloitio yumuu haashaa yum,

  • зочин (August 04, 2014 12:02:18 pm )

    Хамаатан саднаараа бүлэглэн ажиллахаар зөв ч байсан хардлага төрүүлнэ биз дээ. Яасан ханаж цаддаггүй шуналын хүүдийнүүд вэ. Шудрага царайлсан хулгайчдыг барьж хорьсон нь зөв. Дуулиан болж болж элдэв хөнгөлөлт үзүүлээд тэгсгээд л гаргадаг шүүхтэй шүү. Эрхбиш анхаарна биз. Авлигатай тэмцэх газрынхан маш сайн ажиллаж байна. Бүх дарга болох хүмүүс идэх гэж болдог бичигдээгүй хууль манайд бий болсон шүү.Дарга бол гэхэд тэгье гэвэл онигоонд ордог байсан биш бил үү

antalya rent a car