antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 Comments are off

Сонгууль дөхөөд иргэдийг амыг боомилох нь ихэсчээ

нийтлэсэн Admin

Монгол хурдхан шиг хөлөө олоосой билээ. Байнгын хэрүүл тэмцлийн үнэр салахгүй. Эрх ашгаа зөрчүүлсэн иргэд гомдол тавих нь олширч. Газрын маргаан л гэнэ. Улс төрийн хэрүүл тэмцэл л гэнэ. Заримдаа энэ байдлаас дүгнэн үзвэл, улс төрчдийн хамаг булхай дэлгэгдснээр ялзарсан гишүүд зайгаа чөлөөлж, улс орон нэг цэвэрших нь гэсэн дохио гэлтэй дүр зураг юм.

 

Тэгэхээр иргэд бид эхнээсээ улс төрчдийн “хав дарсан” булхай луйврыг мэддэг болж байгаа нь сайн хэрэг. Магадгүй энэ байдал нь улс төрийн “сүржигнэл” дээд цэгтээ тулсныг ч илтгэж буй мэт.

 

Хаа сайгүй л улс төрчдийн нэгнийхээ булхайг дэлгэсэн нийтлэл материал хэвлэлээр нийтлэгдэж, телевиз радиогоор цаг мөчгүй л үнэний төлөө гэсэн худал ярьсан нөхдүүд үзэгдэх болсон.

 

Энэ үзэгдэл сонгууль дөхөөд ирэх бүрийд бүрч гаарна гээч. Улс төр ярьсан хүмүүс хаа сайгүй байх болжээ. Түүнчлэн иргэдийг улс төрийн хоронд хордоод мунгинаж байх зуур гишүүдийн “улс төржих нь” хэтрээд ард түмнийхээ үгийг ч сонсохоо больчихсон бололтой. Уг нь улс төрчид иргэдээс сонгогдсон гэдэг утгаараа “сонгууль” дөхсөн үед улам л “чих зөөлөн” болдог доо.

 

Нэгэнт улс төржөөд, хийрхээд эхэлсэн юм чинь ганц нэг хов хүргэе байз, Монголын зарим иргэдийн сонгуульд санал өгөх эрхийг хасах ажиллагаа эртнээс эхэлсэн бололтой. Учир байдлыг тодруулвал, зарим нэг иргэдэд аль эртнээс сонгуульд оролцуулахгүй гэсэн мэдэгдлийг гишүүд өөрсдийн “гар хөлөөрөө” дамжуулан хүргүүлэх болсон байна. Зайсангийн аман оршин суух цөөн хэдэн оршин суугчид сонгуульд санал өгөх эрхгүй болсон гэдгээ саяхан дуулжээ.

 

Зайсангийн ам барилгын талбар болсоор удсан гэдгийг хэнгүй л мэдэх болж. Энэ байдлыг үнэн зөвөөр мэдээлсэн нутгийн уугуул иргэд сонгуульд оролцох эрхээсээ санамсаргүйгээр татгалзахад хүрсэн гэнэ. Нутгийн иргэд яахлээрээ амьдарч буй газар нутгаа хамгаалсныхаа төлөө сонгууль өгөх эрхээсээ татгалзчих ваа. Манай улс төрчид, тэр дундаа саарал ордонд төр барилцаж буй эрхэм гишүүдийн дийлэнх нь Зайсангийн аманд баригдсан тансаг хаусанд тухлагсад мөн тул иргэдийн амыг хаах гэж оролдсоор байгаа нь энэ гэнэ.

 

Сонгууль дөхөөд иргэдийг амыг боомилох нь ихэсчээ Монгол хурдхан шиг хөлөө олоосой билээ. Байнгын хэрүүл тэмцлийн үнэр салахгүй. Эрх ашгаа зөрчүүлсэн иргэд гомдол тавих нь олширч. Газрын маргаан л гэнэ. Улс төрийн хэрүүл тэмцэл л гэнэ. Заримдаа энэ байдлаас дүгнэн үзвэл, улс төрчдийн хамаг булхай дэлгэгдснээр ялзарсан гишүүд зайгаа чөлөөлж, улс орон нэг цэвэрших нь гэсэн дохио гэлтэй дүр зураг юм. Тэгэхээр иргэд бид эхнээсээ улс төрчдийн “хав дарсан” булхай луйврыг мэддэг болж байгаа нь сайн хэрэг. Магадгүй энэ байдал нь улс төрийн “сүржигнэл” дээд цэгтээ тулсныг ч илтгэж буй мэт. Хаа сайгүй л улс төрчдийн нэгнийхээ булхайг дэлгэсэн нийтлэл материал хэвлэлээр нийтлэгдэж, телевиз радиогоор цаг мөчгүй л үнэний төлөө гэсэн худал ярьсан нөхдүүд үзэгдэх болсон. Энэ үзэгдэл сонгууль дөхөөд ирэх бүрийд бүрч гаарна гээч. Улс төр ярьсан хүмүүс хаа сайгүй байх болжээ.

 

Түүнчлэн иргэдийг улс төрийн хоронд хордоод мунгинаж байх зуур гишүүдийн “улс төржих нь” хэтрээд ард түмнийхээ үгийг ч сонсохоо больчихсон бололтой. Уг нь улс төрчид иргэдээс сонгогдсон гэдэг утгаараа “сонгууль” дөхсөн үед улам л “чих зөөлөн” болдог доо. Нэгэнт улс төржөөд, хийрхээд эхэлсэн юм чинь ганц нэг хов хүргэе байз, Монголын зарим иргэдийн сонгуульд санал өгөх эрхийг хасах ажиллагаа эртнээс эхэлсэн бололтой. Учир байдлыг тодруулвал, зарим нэг иргэдэд аль эртнээс сонгуульд оролцуулахгүй гэсэн мэдэгдлийг гишүүд өөрсдийн “гар хөлөөрөө” дамжуулан хүргүүлэх болсон байна. Зайсангийн аман оршин суух цөөн хэдэн оршин суугчид сонгуульд санал өгөх эрхгүй болсон гэдгээ саяхан дуулжээ. Зайсангийн ам барилгын талбар болсоор удсан гэдгийг хэнгүй л мэдэх болж. Энэ байдлыг үнэн зөвөөр мэдээлсэн нутгийн уугуул иргэд сонгуульд оролцох эрхээсээ санамсаргүйгээр татгалзахад хүрсэн гэнэ. Нутгийн иргэд яахлээрээ амьдарч буй газар нутгаа хамгаалсныхаа төлөө сонгууль өгөх эрхээсээ татгалзчих ваа. Манай улс төрчид, тэр дундаа саарал ордонд төр барилцаж буй эрхэм гишүүдийн дийлэнх нь Зайсангийн аманд баригдсан тансаг хаусанд тухлагсад мөн тул иргэдийн амыг хаах гэж оролдсоор байгаа нь энэ гэнэ.

 

Тэгтэл 60-аад оноос хойш суурин амьдарсан хэдхэн иргэдийг эрх ашгийг хөсөр хаян, улс төрчид сонгуульд сонгогдохоо л бодон тийм шийдвэр гаргахаар зэхэж буй нь тодорхой, эх сурвалжууд ч өгүүлэх болсон байна. Иргэдийн амар тайван байдлаас хумслах болсон өнөөх барилгын компаниудыг шүүмжилснийхээ төлөө иргэд сонгуулийн эрхээ албан хүчээр боомилуулах учиргүй. Хэдхэн барилгын компани шүүмжилснийх нь төлөө улс төрчид иргэдийн эрхэд нөлөөлж байгаа нь Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулагч аж ахуй нэгжүүд томоохон татаастайг харуулж буй хэрэг. Түүнчлэн Зайсангийн аманд сүндэрлэх тансаг хаусанд өнөөгийн улс төрчид амьдардаг тул иргэдийн амыг барих гэсэн оролдлого болох нь дамжиггүй. Тэд тэнэг л биш хойно. Тус нутгийн 450 гаруй иргэдийн амыг эртнээс “чөдөрлөх” арга замаа бодох нь дамжиггүй ээ. Зайсангийн амны тансаг хаусанд тухлагчдыг эхнээс нь нэрлээд унавал саарал ордонд морилогсдоос хүн үлдэхгүй л байх. ХЗДХ-ын сайд Р.Нямдоржоос эхлээд Боловсролын сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Бат-Эрдэнэ гээд УИХ-ын 76 гишүүний дийлэнх жагсаалтад ороод урт дараалал үүсэх нь ээ.

 

Энэ мэтчлэн УИХ-ын 76-ын дийлэнх амьдардаг бүсэд жирийн иргэд сонгуулиа өгч болохгүй гэсэн хатуухан сануулга авсан гэдгийг саяхан тэд цухуйлгалаа. Аргаа барахдаа ядарсан жирийн иргэдийнхээ амийг хэдхэн мөнгөтэй барилгын компанийн үйлдлийг өөгшүүлэн ард түмнээ “доош” нь хийсэн үйлдлийнхээ хариу болгож эрхэм улс төрчид ийн авирлаж суугаа бололтой. Даварсаар, даварсаар юу гэдэг билээ. Улс төрчдийн үйлдэл сонгууль ойртох тусам хэтрээд байгаа юм биш үү. Улс төрчдийн “зэс” нь цухуйгаад эхэлсэн тул үүн дээр иргэд хэрхэхээ мэдэх хэрэг. Дашрамд сонордуулахад Өнөөх Зайсангийн аманд дахь барилгын компаниудын үйлдэл хэрээс хэтэрч хайруу өвлийн жавар тачигнасан энэ цагт хөлдүү газар нүдээд иргэдийг амраахгүй байгаа бололтой.

 

Тэдгээр компаниудын тэргүүн эгнээнд “Бөхбат” ХХК явах болж. Одоо ч Зайсанд очоод сонсох нь ээ, өнөөх “Бөхбат” ХХК-нийн бусармаг үйлдлийг бэлхнээс мэдэрч болно. Ядахдаа барилгын ажлаа “Бөхбат” ХХК-ийн захирал Цогоо гэгч нөхөр хавар, цаг дулаархаар эхлүүлж болно доо. Арай ч дэндэнээ. Тэгтэл 60-аад оноос хойш суурин амьдарсан хэдхэн иргэдийг эрх ашгийг хөсөр хаян, улс төрчид сонгуульд сонгогдохоо л бодон тийм шийдвэр гаргахаар зэхэж буй нь тодорхой, эх сурвалжууд ч өгүүлэх болсон байна. Иргэдийн амар тайван байдлаас хумслах болсон өнөөх барилгын компаниудыг шүүмжилснийхээ төлөө иргэд сонгуулийн эрхээ албан хүчээр боомилуулах учиргүй. Хэдхэн барилгын компани шүүмжилснийх нь төлөө улс төрчид иргэдийн эрхэд нөлөөлж байгаа нь Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулагч аж ахуй нэгжүүд томоохон татаастайг харуулж буй хэрэг.

 

Түүнчлэн Зайсангийн аманд сүндэрлэх тансаг хаусанд өнөөгийн улс төрчид амьдардаг тул иргэдийн амыг барих гэсэн оролдлого болох нь дамжиггүй. Тэд тэнэг л биш хойно. Тус нутгийн 450 гаруй иргэдийн амыг эртнээс “чөдөрлөх” арга замаа бодох нь дамжиггүй ээ. Зайсангийн амны тансаг хаусанд тухлагчдыг эхнээс нь нэрлээд унавал саарал ордонд морилогсдоос хүн үлдэхгүй л байх. ХЗДХ-ын сайд Р.Нямдоржоос эхлээд Боловсролын сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Бат-Эрдэнэ гээд УИХ-ын 76 гишүүний дийлэнх жагсаалтад ороод урт дараалал үүсэх нь ээ.

 

Энэ мэтчлэн УИХ-ын 76-ын дийлэнх амьдардаг бүсэд жирийн иргэд сонгуулиа өгч болохгүй гэсэн хатуухан сануулга авсан гэдгийг саяхан тэд цухуйлгалаа. Аргаа барахдаа ядарсан жирийн иргэдийнхээ амийг хэдхэн мөнгөтэй барилгын компанийн үйлдлийг өөгшүүлэн ард түмнээ “доош” нь хийсэн үйлдлийнхээ хариу болгож эрхэм улс төрчид ийн авирлаж суугаа бололтой.

 

Даварсаар, даварсаар юу гэдэг билээ. Улс төрчдийн үйлдэл сонгууль ойртох тусам хэтрээд байгаа юм биш үү. Улс төрчдийн “зэс” нь цухуйгаад эхэлсэн тул үүн дээр иргэд хэрхэхээ мэдэх хэрэг. Дашрамд сонордуулахад Өнөөх Зайсангийн аманд дахь барилгын компаниудын үйлдэл хэрээс хэтэрч хайруу өвлийн жавар тачигнасан энэ цагт хөлдүү газар нүдээд иргэдийг амраахгүй байгаа бололтой. Тэдгээр компаниудын тэргүүн эгнээнд “Бөхбат” ХХК явах болж. Одоо ч Зайсанд очоод сонсох нь ээ, өнөөх “Бөхбат” ХХК-нийн бусармаг үйлдлийг бэлхнээс мэдэрч болно. Ядахдаа барилгын ажлаа “Бөхбат” ХХК-ийн захирал Цогоо гэгч нөхөр хавар, цаг дулаархаар эхлүүлж болно доо. Арай ч дэндэнээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car