Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу өчигдөрөөс нийслэлийн шалган бүртгэх товчоод 24 цагийн хяналтын цэг ажиллуулж эхэлжээ. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн Сонгинхайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз трейд” түүхий эдийн захууд ажиллаж хяналт шалгалт хийж байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.