Олны анхаарлыг үргэлж татаж байдаг реалити шоуны од Ким Кардашианы ээлжит шуугиан эхэллээ. ТэрээрТехас мужийн замын цагдаа нарт саатуулагдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Энэ даваа гараг буюу өчигдөр Ким 150 мянган ам.долларын үнэтэй “Mercedes-Benz G-wagon” маркийн машинаараа хурд хэтрүүлэн давхиж байх үед замын цагдаа нарт баригджээ. Тэрбээр хурд хэтрүүлсэнээс гадна жолооны үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцсон нь илэрсэн тул түүнийг нэг цагийн хугацаатай саатуулж, батлан даалтаар гарсан аж. Кимийн шүүх хурал ирэх сарын 2-нд Техас мужийн шүүх танхимд болох гэнэ. Түүнд хурд хэтрүүлсэн, жолооны үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцсон, үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн ажилтанг хэл амаар доромжилсон гэх хэрэгт буруутгаж буй. Хэрвээ Ким ялагдвал хамгийн багадаа 2.7 жилээр жолоо барих эрхээ хасуулах магадлалтай аж. Ким 2011, 2012 онуудад Нью Йорк хотод хурд хэтрүүлэн давхиж байхдаа цагдаа нарт баригдаж хагас жил жолоо барих эрхээ хасуулж байжээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (July 30, 2014 12:21:21 am )
засрахгүй авгай байна даа
1 Comment