Манай улсад онц ноцтой, хүний аминд хүрсэн гэмт хэргүүд байнга шахуу гарах болсон. Тэгвэл Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид хүний амь насанд хүрээд оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийг уйгагүй эрэл хайгуул хийсний үр дүнд дайчлан баривчилсан байна. Тодруулбал, 2008 оны 2 дугаар сард иргэн М цээжин тус газраа мэсний шархтай нас барсан байдалтай олдсон. Уг хэргийн мөрөөр шалгахад Дорноговь аймгийн харьяат О, Б нар нь 2008 оны 1 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдээд түр саатуулагдан шалгагдаж байх хугацаандаа саатуулах байрны цонхны хамгаалалтыг хөшиж онгойлгон, улмаар оргон зайлж Улаанбаатар хотод ирж дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоогоод байна.
Мөн Дархан-Уул аймгийн иргэн Ш нь 2014 оны 7 дугаар сарын 4-7 ны өдрийн хооронд өөрийн гэртээ гадны нөлөөтэй нас барсан хэрэг гарсан. Хэргийг шалгах явцад уг иргэний гэрээс 3 ширхэг мөнгөн аяга алдагдсан болохыг тогтоосон бөгөөд алдагдсан аяганы мөрөөр эрэн сурвалжилсны дүнд эзэн холбогдогчийг илрүүллээ. Энэ нь Дархан-Уул аймгийн харьяат 1989 онд төрсөн М гэгч байсан бөгөөд түүнийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвд байгааг тогтоож, дайчлан баривчилсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 27, 2014 7:22:29 pm )
gemt hereg hiisen hvnii neriig bvten bichij baihiig hvsie bid tsuuhvvlee yumchini seremjilj baimaar bnshdee murduj bgaa hvnii neriig harin nyytslaj biamaar bn
-
Anonymous (July 27, 2014 7:22:29 pm )
gemt hereg hiisen hvnii neriig bvten bichij baihiig hvsie bid tsuuhvvlee yumchini seremjilj baimaar bnshdee murduj bgaa hvnii neriig harin nyytslaj biamaar bn
2 Comments