Баяр наадмын өдрүүдэд Ерөнхий сайд ард түмэнтэйгээ цуг хуушуурдлаа хэмээн хэвлэл мэдээллийг албанаас нь рекламдсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хуушуур идэж байх үедээ “маасайтал” инээж байгаа зураг твиттер хуудсаар тарж, шүүмжлэх нэг нь шүүмжилж, өмөөрөх нэг нь өмөөрчээ.
“Идэхдээ хүртэл инээгээд байхдаа яах вэ дээ. Жүжиглэх нь дэндүү юм” гэх шүүмжлэлийг цөөнх нь жиргэсэн байхад нь “Ерөнхий сайд ч гэсэн хүн. Хоолоо яаж идэх нь тийм их хамаатай гэж үү” гэх мэтээр олонх нь жиргэжээ. Ямартай ч Ерөнхий сайд ард түмэнтэйгээ цуг жаргалтайгаар инээд алдан хооллосон, сэтгэл хөөрөл, нүүрний хувирлыг нь тодхон харуулсан зураг твиттер ертөнцөд цацагдаад байна.
Uls.mn
Холбоотой мэдээ
-
зочин (July 23, 2014 5:00:58 pm )
яахав дээ. Хүн л юм чинь хөгжилтэй зүйл ярих зуураа ганц хуушуур амандаа хазаа л биз дээ. Юун сүртэй зүйлийг ажиглаж шүүмжилдэг байнаа.
-
unshigch (July 24, 2014 8:38:57 am )
kkkk kkkk
-
цэцэг (July 24, 2014 11:44:25 am )
сэтгэлээсээ инээсэн сайхан зураг байна, ажил ихтэй хүн нэг удаа ч гэсэн инээнэ гэдэг их сайн шүү.Төрийн ажил тэр дундаа улс орныг авч явна гэдэг хэцүү ш тээ, зарим эрчүүд юун улс орон байтугай өөрийгөө, гэр бүлээ ч авч явж чадахгүй арчаагүй юмнууд зөндөө…
-
Цээгий (July 24, 2014 2:43:36 pm )
Жаргалтай сайхан харагдаж байна. ккккк
-
Зочин (July 24, 2014 2:59:02 pm )
чамд уйлах цаг ирнэ ээ новш оо
-
зочин (July 24, 2014 3:47:51 pm )
Чи ямар билэггүй сэтгэгдэл бичдэг хүн бэ. Энэ сайхан өргөн уудам нутаг дэвсгэрт юунд багтаж ядаад байгаа новш бэ. Чи аягүй бол өөрийгөө ч аваад явж чадахгүй нэг муу архичин байгаа даа.
-
-
зочин (July 24, 2014 3:52:04 pm )
Болиоч дээ. Монгол Улсын Ерөнхий сайд хүн ажлын ачааллаа умартаад улсынхаа баяр наадмаар инээгээд юм ярьж байгаад ганц хуушуур амандаа ойртуулаа л биз. Тэгээд яах ёстой юм. Уурлаж үрчийж байгаад идэх ёстой юу, цаашаа харж нуугдаж байгаад идэх ёстой байсан юмуу.
-
Anonymous (July 24, 2014 7:03:12 pm )
Mongol ulsiin Eronxii saidaa xatdaa iim nosh nuudaar bid mongoloo udirduulj udaxgvi xujaagiin kolon bolox gej baij 4 jil toriin tolgoid suugaad Mongoliin artd tvmenee daaj dabshgvi orond oruulaad ooroo US esbel Ebropod saixan amidarna shdee. XUJAAGIIN KOLON BOLXOOSOO OMNO SAIN XUUSHUURAA IDEJ ABAARAI ARD TVMEN MIN.
8 Comments