
Төрийн өмчид зөвшөөрөлгүй халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн бичиг бүхий самбаруудыг байршуулж, буусан айлуудад мэдэгдэл хүргүүлэн, албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ аван ажиллаж байгаа юм байна. Албадан нүүлгэхдээ бүх зардлыг тухайн иргэн, аж ахуй нэгжээс гаргуулдаг журамтай.
НИТХ-аас баталсан 52 байршлаас эхний ээлжинд наймдугаар сараас эхлэн “Газар өмчлөлийн цахим систем”-ийг ашиглан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын аманд 4189 иргэнд, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт 1483 иргэнд газар өмчлүүлэх ажлыг эхлүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.