Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярын мэдээлснээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд /7 дугаар сарын 7 сарын 21/ нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 99 удаагийн дуудлага хүлээн авснаас объектын гал түймрийн 55 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 44 дуудлагаар ажиллажээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт хүн, мал амьтны гоц халдварт Боом өвчин гарч, боомоор нэг гэр бүлийн 2-54 насны 4 хүн өвчилөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүйтний хонхор” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Баянхангай сумын малчин Б.Нармандахын суурьт хүн, мал, амьтны гоц халдварт “Боом” өвчин оношлогдож дүүргийн Засаг даргын А/235 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хорио цээр тогтоосноос хойш 7 хонож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэмж халдварт өвчний сэжиг илрээгүй байна.
Мөн Сонгинохайран дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нью-кроп” ХХК-ийн гахайн аж ахуйд “Гахайн сонгомол мялзан”, “Гахайн үржил-амьсгалын замын хам шинж өвчин” өвчин оношлогдож, дүүргийн Засаг даргын 2014 оны А/238 дугаар захиражмаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Гахайн сонгомол мялзан, Гахайн үржил-амьсгалын замын хам шинж өвчнөөр өвчилсөн нийт 993 толгой гахайг уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу устган, 154.9 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хорио цээрийн дэглэм сахиулах болон өвчилсөн гахайг устгах ажилд 10 байгууллагын 60 албан хаагч, 15 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Гахайн мялзан өвчинтэй тэмцэх зааварт өвчилсөн гахайг устгаснаас хойш 30 хоногийн дараа мал эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн хорио цээрийн дэглэмийг цуцлана гэж заасан байдаг юм байна. Устгал хийснээс хойш өнөөдрийг хүртэл 12 хоног өнгөрчээ. 7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас Шуурхай мэдээллийн төв, Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэдээс гэр, хашаа усанд автсан 13 дуудлагыг хүлээн аван ажилласан байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.