Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 25. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 5 шар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага СансарӨдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.