antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2014 Comments are off

Өсвөрийн жүдочид ДАШТ-ээс эхний медалиа хүртлээ

нийтлэсэн Admin

choloottt  Бөхийн чөлөөт барилдааны 2014 оны өсвөрийн ДАШТ долдугаар сарын 15-20-ны өдрүүдэд Словак улсын Сина хотын “Hockey Stadium” спортын ордонд болж байна. Энэ тэмцээнд 46 орны 550 өсвөрийн бөхчүүд 30 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний охидын төрөлд өсвөрийн гурван удаагийн дэлхий аварга, Японы тамирчин Кика Кагат, өсвөрийн хошой дэлхийн аварга, Японы бөх Маю Мукаида, дэлхийн болон европын өсвөрийн аварга, Украиний тамирчин Оксана Ливач, Оросын тамирчин Зайнаб Магомедова, Украины шилдэг бөх Олёна Кремзер, Европийн өсвөрийн аварга, Азербайжаны бөх Лейла Гурбанова нарын зэрэг шилдэг бөхчүүд оролцож байна.

Охидын тэмцээн өчигдөр эхэлж, 38, 43, 49, 56, 65 кг-ын жингүүдийн барилдаан болсон бөгөөд манай дөрвөн бөх дэвжээнд гарснаас 43 кг-ын жинд өрсөлдсөн Б.Мөнхнар хүрэл медаль хүртэж, медалийн тавцанд зогслоо. Өнгөрсөн жил Серб улсын Сержанин хотод болсон өсвөрийн ДАШТ-нээс манай охидууд медаль авч чадаагүй билээ.

Б.Мөнхнар нь “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь, өсвөрийн УАШТ-ний алт, хүрэл медальтай тамирчин юм. Тэмцээн өнөөдөр охидын чөлөөт бөхийн 40, 46, 52, 60, 70 кг-ын жингүүдийн барилдаанаар үргэлжилж, Монголын хоёр тамирчин зодоглоно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car