Монгол эх орныхоо нэрийг дэлхийн олон улс оронд, язгуур урлагаараа дамжуулан цуурайтуулж яваа “Хөсөгтөн” хамтлаг баяр наадмын өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотноо болсон “Мир Сибири-2014” наадамд оролцож Гран-при шагнал хүртжээ. Уг томоохон наадамд 10 гаруй улсын уран бүтээлчид оролцсон байна. Мөн тус хамтлагийн хөөмийч О.Чулуунбаатар дууны төрлөөс алтан медаль хүртсэн бол морин хуурч Б.Батзориг, ятгачин Ч.Амарбаясгалан нар мөнгөн медаль тус тус хүртжээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.