Жил жилийн наадам өнгөтэй сайхан болдог ч энэ жилийн наадмыг нээлтээсээ авхуулаад учир дутагдалтай болсныг иргэд шүүмжилж байв.
Тухайлбал энэ жилийн баяр наадмын нээлтийн үеэр “Хонхны дуу” эгшиглсэн нь олон хүний бухимдлыг төрүүлээд авлаа. Үндэсний их баяр наадмаараа Ардчиллын үйл хэргийн сурталчилсан дууг эгшиглүүлж эрх баригчид 1990 оны үйл явдлыг эргэн сануулахыг оролдлоо хэмээж байв.
Түүнчлэн Төв цэнгэлдэхэд очсон хүн бүрт төрийн далбаа бэлэглэсэн нь төрийн далбааны үнэ цэнийг бууруулж орхив. Учир нь энэ тэндгүй төрийн далбаа гишгэгдэж хөл дор хөглөрч байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Дараагийн нэгэн олны анхаарлыг татсан үйл явдал бол нээлтийн үеэр МУГЖ Х.Лхагвасүрэн мориноосоо унаж, мөн ард түмний өмнө “амь барьж” дууллаа. Мөн цэнгээнт бүжгийн хамтлагууд ардын хөгжмийн хэмнэлд хөдөлгөөн бүр нь зөрсөн байдалтай арай ядан бүжив. Энхийг сахиулагчдаар бие биелгээ хийлгэсэн нь сонирхолтой байж болох ч цэргийн ёс жудаг, эрэмгий зориг руу “ус цацсан” явдал болов.
Ийнхүү Үндэсний их байр наадмын нээлт утга төгөлдөр төгс сайхан болж чадсангүй. Төв цэнгэлдэх дотор энэ мэт дутагдалтай хошин үзүүлбэрүүд үргэлжилж байх зуур гаднах талбайд мөн л адил наадамчин олон бухимдсан байдалтай байлаа. Учир нь Төв цэнгэлдэхийн гадаах үйлчилгээний цэгүүдийн цахилгаан тасарч, наадамчид хуушуураа хүлээн нэлээд хугацаа алдлаа.
Энэ мэт алдаа дутагдлаар дүүрэн Үндэсний их баяр наадам хоёр хоног үргэлжилж, зохион байгуулагчид наадамчин олноос тааруухан үнэлгээ авлаа.
Холбоотой мэдээ
-
Иргэн (July 15, 2014 4:23:54 pm )
Наадам бол наадам байх естой. Юун олон цэрэг вэ. Бас тэр цэргийн парад , жагсаал илуудсэн. Ечигдерхен нь талбайд парад хийчихээд . Тэр жил Ганхуяг найруулагчийн найруулсан нээлт л яг наадам гэсэн агуулгадаа тохирсон сайхан найруулгатай нээлт болсон. Энэ Сосорбарам ер сайхан найруулсангуй.
-
Зочин (July 15, 2014 5:40:48 pm )
Сосорбарам гэж солиотой нөхрийг мөнгө идэх ажилд зуучилсан буурал толгойт баатар одоо больсон чинь дээр шүү,энэ муу 2-т чинь ЭЛБЭГДОРЖ ТОМ ӨРТЭЙ БОЛОХООРОО ӨӨД НЬ ТАТАХ ГЭЭД ЯДЧИХ ЮМ АА
-
ontsgvi naadam (July 15, 2014 6:37:03 pm )
Naadam goy bolj chadsangviee, Deer bichsentei sanal niilj bna, hujaa hool huushuurchinguud n 1500 gej soliorch bsan, Mongolchuud ter vmhii huushuuriig awahaa bolichih heregteishde, hamgiiin hortoi biend muu hool shvv de, gadniihnii nvdeer harhad vnen teneg haragddag bh da,
-
123 (July 15, 2014 7:31:05 pm )
honhnii duu bol buur taalagdaagui
-
hancover (July 15, 2014 10:09:43 pm )
Ymar t1 hvneer naadmaa zohion baiguulj chadaj bna as
-
Hhhrrtt (July 16, 2014 12:29:51 am )
Suld hiimor n uhsen AH zailaa,ingej naadam hiideg yum uu
-
Hhhrrtt (July 16, 2014 12:30:36 am )
AH bolio,zailaa.
-
зочин (July 16, 2014 10:31:38 am )
наадмын нээлтийн утгыг ойлгоогүй бж хуцаж тэнэгтээд бай та нар,
-
odmaa (July 16, 2014 11:07:03 am )
sosorbaram sagsuu, yum uzeegui mergejliin bish yum chini ingej l taarna.
-
зочин (July 16, 2014 1:59:29 pm )
Хэдэн жуулчнаа аваад, шагийн билетээр нээлт үзүүлнэ гээд орсон чинь шатах шиг л боллоо. Со тагтаа хөөж мөлхөөд, Лхагваа мориноосоо ойчоод, ойчиход нь дуу нь явж л байдаг, бас марзан марзан биелгээ хийж, тэр зөрж давхиад бүр улаан нүүр хийх газаргүй. Тэд гайхаад, зураг аваад байхаар нь нөгөө хэдээ аваад гарлаа шүү дээ. Манайх чинь одоо соёл, урлагийн мэргэжлийн хүмүүсгүй болчоо юу. Арай ч дээ.
-
Mongol naadam (July 16, 2014 2:36:06 pm )
saihan yum hiiheer ataarhaad vheh gj bgan terendee esen busiin yum bichj baigaa ni ene yum bhdaa neeltiin utga uchiriig oloogvi l hvmvvs bn daaa
-
Anonymous (July 16, 2014 3:39:06 pm )
үнхээр дурак юм болсон юу вэ баахан бужигнаан төрийн байж байгаа царай морьтойгоо унаад л энэ нэг сайн юм биш ээ урлдаг оёдог улсууд нь ерөнхийлөгчдөө аятайхан дээл малгай өмсүүлээд явуулж болон доо дэндүү доош хийцэн юм өмсүүлээд л арай дэндсэн наадам болсон
12 Comments