Баяр наадмын өдрүүд үргэлжилж иргэд олноороо аялал зугаалгаар явж, амарч байгаа эдгээр өдрүүдэд ихэнхи нутгаар бороошиж гол усны төвшин ердийнхөөс ихсэж үерийн байдалтай байгаа тул иргэд та бүхэн үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулах, голын эрэг орчмын газарт тоглуулах, голд сэлж, цаашлаад амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна! Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Сэлэнгэ, Дархан, Хэнтий гэсэн томоохон гол мөрөн урсдаг аймгуудад иргэдийн дуудлагын дагуу онцгойгийнхон ажиллаж байгаа гэнэ. Эдгээр аймагт нийтдээ найман хүнийг эрэн хайж байгаа юм байна. Тэдний осолдсон эсэх одоогоор тодорхойгүй байгаа аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.