antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 13, 2014 3 comments

Ерөнхийлөгч уяачдын галд зочлов /Видео/

нийтлэсэн Admin

0b66fbdf553e9ee5bigМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө өглөө эртлэн Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн халтар түрүүлж торгон жолоо өргүүлэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч азарганы уралдааны түрүү магнайг авсан Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын галд зочлов. Төрийн тэргүүн Д.Баянбатынд зочлохдоо өөрийнхөө хүлэглэдэг Амгалан төрийн Ажнай шарга азаргаа унаж очсон нь наадамчдын сонирхлыг ихэд татаж байсан юм.

Түрүү азарганы эзэн Д.Баянбат нь ХХ зууны манлай хүлэгч Данзаннямын Даваахүүгийн хүү юм. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэрээ ажнай хүлгүүдийнхээ магнайд тоосгүй нааддаг  Д.Даваахүү, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй уяачидтай уулзаж морьдын уяа, газрын гарц, цаг агаар таатай сайхан байгаа талаар ярилцаж, наадамчин олонд баяр хүргэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч азарганы уралдааны түрүү магнай “Наран солонго” хонгор азарганы уяан дээр очиж хүзүүнд нь хадаг уян мялааж, уясан эзэн, унаач хүүхдэд нь гарын бэлэг гардууллаа.

                                    www.president.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Hujaa Elbegdorj (July 14, 2014 2:45:21 am )

    Hovd aimgiin Zereg sumand irj ene hunii udam sudriig olon niited il bolgoochee erhem setguulchdee

  • зочин (July 14, 2014 5:46:23 pm )

    ийм амьтныг тийм сайхан энергитэй газраар оруулдаг,дордохын шинж дээ

  • Anonymous (July 15, 2014 10:57:44 am )

    henii azarga genee naranhuugiin azarga bish bil uu

antalya rent a car