antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2014 Comments are off

Бондын хөрөнгөөс 50 гаруй сая ам долларыг “Гудамж” төсөлд шилжүүлснийг шалгаж байна

нийтлэсэн Admin

gudamj2erguuH.Батбаяр гэх бөө сайд болсон тулдаа “Чингис”, “Самурай” бондыг босгоод ирсэн аятай ярьж байсан. Тиймдээ ч уг өрийн бичгийг өмчилж, Монголын ард түмэнд, УИХ-ын гишүүдэд зарцуулалтаа тайлагнадаггүй. УИХ-ын дарга З.Энхболд хүртэл энэ байдалд нь тэвчээр алдагдаж 2014 оны намрын чуулганыг хааж үг хэлэхдээ “Бондын зарцуулалтыг тайланг” УИХ-д оруулж ирэх ёстойг сануулсан. “Чингис”, “Самурай” бондын мөнгөн дээр дураараа дургиж байсан Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагуудын булхай илэрч, АТГ-т шалгагдаад байна.

АТГ-аас “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд 46.3 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлэн өгсөн байна.
Мөн Замын–Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байсан юм байна. 20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэх болгомжтой байна гэсэн үнэлгээ гарсан байхад түрүүчийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн замын асуудлыг шийдсэн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг давхар оруулж, 20 тэрбум төгрөгийн өртөг бүхий ТЭЗҮ-тэй замын ажлыг 33 тэрбум төгрөгийн өртөгтэй хэмээн хөрөнгийг нь нэмж батлуулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлсэн нь илэрсэн. Энэ нь хууль тогтоомжид бүрэн гүйцэд нийцэхгүй, сэжиг бүхий асуудал байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэсэн юм.

Мөн “Гудамж” төсөлтэй холбоотой асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал “Гудамж” төсөлд зориулагдсан хөрөнгөнөөс төсвийн урсгал зардалд зарцуулахгүй байх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөмж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийн  эх үүсвэрийг гагцхүү хөрөнгө оруулалтын  чиглэлээр нь зарцуулах ёстой байтал урсгал засварт нэлээд хэмжээний мөнгө зарцуулсан байна. Мөн “Гудамж” төслийнхөө нэгжээс 470 гаруй сая төгрөгөөр автомашин, бусад тоног төхөөрөмж худалдаж авсан байдаг аж. Энэ нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Самурай бондын хөрөнгөөс 50 гаруй сая ам.доллар шилжүүлж, гүйлгээ хийгдсэн асуудлыг шалгаж байгаа гэлээ.


Н.Чинзориг uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car