Унгар улс нь Монгол, Эквадор улсад Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж буй тухай тус улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Анна Нэги ярьсныг politics.hu цахим хуудсанд мэдээлжээ. Тус улс нь Улаанбаатар, Эквадорын нийслэл Кито хотод Элчин сайдын яамаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нд нээнэ гэдгийг “Xinhua” агентлаг тодотгов.
Унгар нь мөн ОХУ-ын Казань, ХБНГУ-ын Дюссельдорф, Штутгарт болон Вьетнамын Хо Ши Мин хотод Ерөнхий консулын газраа нээхээр болсон байна. Харин Киприйн нийслэл Никосиа, Эстонийн Таллин дахь Элчин сайдын яамаа ирэх есдүгээр сарын 15-нд хаан, Европын орнууд дахь олон улсын байгууллагын дэргэдэх төлөөлөгчийн газруудаа нэг дор төвлөрүүлэхээр болж буй аж.
Дашрамд дурдахад, Унгар улс зардлаа хэмнэх зорилгоор 2009 онд хэд хэдэн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газраа хааж байжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.