Наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхлэх гэж байна. Бүртгэл Бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжилнэ. Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглох юм.
Харин үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд барилдах 14-15 насны хүүхдүүдийг өнөөдөр, маргааш хоёр өдөр “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэнэ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг Үндэсний бөхийн салбар хорооноос анхаарууллаа.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.