antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2014 Comments are off

Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх нарыг 3.6 тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр шалгаж байна

нийтлэсэн Admin

290f7806cdb47177bigӨнгөрсөн баасан гарагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат өнгөрсөн зургаан сарын хийсэн ажлынхаа тайлангийн та­лаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хувийн ашиг со­нирхол, хөрөнгө ор­логын мэ­дүүл­гийн хяналт шалгалтын аж­­лын хүрээнд төлөвлөгөөт хя­налт шалгалт хийжээ. Өргөдөл, гомдлын мөрөөр энэ оны эхний хагас жилд 269 албан тушаалтны ХОМ-ийг шалгахаас 239-ийг шалгасан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан.

Түүнчлэн эдгээрээс төлөв­лө­гөөт хяналт шал­галтын хүрээнд 71 хувийг 177 мэдүүлэг, иргэдийн гомдол мэдээллээр 16.5 хувийг 41 мэдүүлэг, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн хүсэлтээр 12.5 хувийг 31 мэдүүлэг зэргийг тус тус шалгасан” гэв.

Ингээд мэдээллийн эхэнд Ерөнхий сайд Н.Алтан­хуягийн охин А.Саранзаяад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажил­лагаа явуулж байгаа гэдгийг хэлж бусад шалгагдаж байгаа хэр­гүүдийн талаар товчхон мэдээлэл өгсөн юм.

Ерөнхий сайдын охиныг шалгаж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяад холбогдох хэ­­рэгт мөрдөн байцаалтын ажил­лагаа явуулж байгаа аж.

Түүнийг “Цэвэр агаар” сан­гийн захирлаар ажил­лаж байсан У.Хүрэлсүх нарт холбогдох хэр­гийг шалгах явцад уг сангийн бусадтай байгуулсан хуурамч гэ­рээ, төлбөрийн даалгаврыг үндэс­­­лээд, зохих журмын дагуу хяналт тавилгүйгээр урьд­чилсан байдлаар нийт 2.2 тэрбум төгрөгийн гүйл­гээг хийхийг зөвшөөрсөн асуудалд холбогдуулан шал­гаж байгаа юм байна.

Хууль бус томилгоог ЗГХЭГ-т мэдүүлжээ

Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайн томилгоо хууль бус болсныг АТГ-аас тог­тоосон билээ. Төрийн албаны зөвлөл ч үүнтэй санал нэгдсэн дүгнэлт гаргасан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байдаг аж. Уг хэрэг ЗГХЭГ-т шилжээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч дээрх асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа гэнэ.

Түүнчлэн ТЕГ-ын дарга Б.Ариунсан мөн тус газрын удирд­­лагад тавигдах шаардлагыг хангаагүй болон урьдчилсан мэ­дүүлгээ буруу өгсөн зэрэг нь тог­тоогджээ. Тиймээс Авлига ашиг сонирхлын хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр албан тушаал буу­руулах буюу хариуцлага тооцуу­лахаар Засгийн газрын хэрэг эрх­лэх газарт хүргүүлээд байгаа аж.

УИХ-ын гишүүдийн бүрэн эрх саад болж байна гэв

УИХ-ын гишүүн үйл ажил­лагаа явуулах бүрэн эрхийнхээ хугацаанд халдашгүй дархан эрх­тэй байдаг.
Тиймээс АТГ-аас одоогийн байд­лаар УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотойгоор хэргийг эцэс­лэн шүүхээр шийдүүлж чад­сан тохиолдол гараагүй байгаа аж.

АТГ-аас зарим УИХ-ын ги­­шүүдийн бүрэн эрхийг түдгэл­зүүлэхээр өмнө нь УИХ-д хандаж байсан ч харамсалтай нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байгаагүй учраас УИХ-ын ги­шүүдэд холбогдох хэргүүдийг тухайн үед нь шийдүүлж чадаагүй талаараа мөн мэдээлэв.

Л.Гансүх нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тод­руул­­­бал тэдгээр хүмүүст Үндэсний аудитын газраас гаргасан дүг­нэлтээр, урьд­чилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирлын асуу­дал яригдаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл нийслэлийн иргэдийг нүүрсээр хангасан асуу­далтай хол­боотойгоор төсвийн хө­рөнгийг завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ.

Уг үйл ажиллагаанд нь Л.Ган­сүх УИХ-ын гишүүн, Бай­галь орчны сайдаар ажиллаж байх хугацаанд түүний туслахаар нь ажиллаж байсан хүмүүс, ах дүү төрөл садны болон бусад хамаарал бүхий этгээдүүд оролцсон байж болзошгүй юм байна.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car