antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 2, 2014 Comments are off

Цэнгэлдэхийн арын авто замд борооны ус зайлуулах шугам барина

нийтлэсэн Admin

zamhaanaНийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/539 дугаар захирамж гаргалаа.
Захирамжаар Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Гандийн гудамжны баруун талын төгсгөл хэсэг буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын авто замын уулзвар хэсгийн замд борооны ус зайлуулах шугам барихаар боллоо.
Энэ ажилд 120.000.000 төгрөгийг зарцуулах бөгөөд Нийслэлийн замын сангийн магадлашгүй ажлын хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгосон байна. Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car