antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 2, 2014 1 comment

Төрийн тахилгат Алтан-Овоог ар өврөөс нь ухаж төнхөх нь

нийтлэсэн Admin

imagesӨнгөрсөн баасан гараг буюу зургаадугаар сарын 27-нд УИХ-ын Эдийн зас­гийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байн­гын хорооны хамтарсан хуралдаанаар Ашигт малт­малын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуу­лийн төслүүдийн анхны хэ­лэлцүүлгийг хийсэн билээ.

Хуулийн төслийг анхны хэ­лэлцүүлэгт бэлтгэх үүрэг бү­хий ажлын хэсгээс зарч­мын зөрүүтэй 15, най­руулгын шинжтэй дөр­вөн санал оруулж танил­цуулсан бөгөөд эдгээр саналуудаас гадна УИХ-ын гишүүдээс гаргасан нийт долоон саналын томьёол­­­лоор санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар дээрх байнгын хорооны ги­шүүдийн олонх санал нэгдсэнээр УИХ-ын хаврын чуулганы сүүлийн өдөр буюу өчигдрийн нэгдсэн ху­ралдаанд хэлэлцүүлэхээр эрх баригчид оруулж ирсэн.

Ер нь Монголын улстөрд тогтсон “Чоно борооноор” гэг­дэх хамгийн зальжин, явуур­гүй аргыг эрх баригчид дахин ашиглаж, Ашигт малт­малын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ту­хай хуулийн төслийг хав­рын чуулганы хаалтын өдөр оруулж ирсэн нь ихээхэн хор уршигтай төдийгүй, Урт нэртэй хуулийн хаялагаар өчүүхэн төдий сэргэж бай­сан Монголын байгаль эко­­логид дахин аюулын ха­­ранга дэлдэж эхэлж бай­гааг зарласан хэрэг юм.

Урт нэртэй хуулийн хэ­рэг­­­жилтийг хангуулахын тө­лөө аргаа барахдаа төрийн ордны арын цэцэрлэгт зэвсэг барин нэвтэрч, эрх баригчдын увайгүй үйлд­лүүдийг эсэр­гүүцэн эх орныхоо газар шороо, ус, байгаль орчны тө­лөө тэмцсэн Ц.Мөнхбаяр нарт оногдуулсан ялыг улсын Дээд шүүх саяхан хэвээр нь баталж, “Усгүй бол алтаар яах юм, Улсгүй бол амиар яах юм” хэмээсэн тэдний тэмцлийг нухчин даралцаж байгаагаа тодорхой ха­руулсан билээ.

Өнөөгийн эрх баригчид улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн нүг­лээ ямар ч үнээр ха­маа­гүй цайруулахын тулд монгол­чуудын хэдэн үеийн шүтээн, ариун дагшин газрууд руу хүртэл эрээ цээргүй дайрч, гадна, дот­ныхонд найр тавин өгч эхэлжээ.

Алт, зэс, нүүрс, уран, газрын тос илэрч ма­гад­гүй хэмээн ба­рим­жаал­сан ямар ч ариун даг­шин газар өнөөдрийн эрх баригчдын саварт өртөлгүй үлдэх боломжгүй болж бай­гаагийн хамгийн сүүлийн ха­рам­салтай жишээ нь Дарь­гангын алдарт Алтан-Овоог “Монгол Ураниум Ре­­­сурс” хэ­мээх хувийн ком­па­­нид цац­раг идэвхт ашигт малт­ма­лын Ц-002Х, Ц-003Х тусгай зөв­шөөрлөөр олгосон явдал юм.

Сүхбаатар аймгийн Дарь­ганга сумын нутагт орших Монгол Улсын Төрийн их тахилгат дөрвөн уулын нэг Алтан-Овоо нь 1353 метр өндөр унтарсан галт уул бөгөөд тахилга шүтлэгтэй энэ уулыг УИХ-ын 2004 оны 22 дугаар тогтоолоор Дурсгалт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Монголчууд манжийн дарлалд байсан XVIII зуу­ны үед Сүрэгчин хошуу бай­гуулагдсаны дараа тус нут­гийн тахилгат овоог бий болгох асуудлаар нут­гийнхны дунд маргаан зарга, тэмцэл үүсэж эцэст нь Манжийн эзэн хааны зарлигаар “Захын хар өндөр” гэгдэж байсан Дарь овоог жил бүрийн хаврын эхэн сар ба зун хоёр удаа тахидаг байж.

Дарь овоо ийнхүү байн­гын тахилгатай болж “Алтан овоо” хэмээн алдаршиж өөрийн хөрөг магтаалтай болж, сүсэгтэн олны ой тойнд гүнзгий шингэснээр монгол­­чуу­дын дээдлэн шүт­дэг ариун дагшин газрын нэгэнд тоо­цогддог болсон түүхтэй. Гэтэл монголчууд эх орны­хоо өнцөг булан бүрээс зо­рин очиж хийморь сүлдээ ариус­гаж, хэрэг зоригоо даат­гадаг Дарьгангын жаа­хан Алтан-Овоо хувьд шил­жиж “Монгол Ураниум Ре­сурс” гэгч компани Сү-11 талбайтай давхцуулан ариун дагшин энэ газрыг өөрийн болгож дөнгөсөн байна.

Хамгийн хачирхалтай нь нэгэн цагт Урт нэртэй хуулийг батлуулахын тө­лөө Б.Бат-Эрдэнэ аваргыг тууштай дэмжиж “Газар шороогоо хэн дуртай гад­ныханд ухуулахгүй” хэмээн Хэнтийгээс хэд хэдэн удаа УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн Д.Арвин өнөөдөр Урт нэртэй хуулийг хүчингүй болгох ажлын хэсгийн ахлагчаар томилогдчихоод “Алтан-Овоог эдийн зас­гийн эргэлтэд оруулсан ч яадаг юм” гэсэн шүү юм яриад таваргаж явна.
Үндсэндээ өнөөдөр Засгийн газрын Эдийн засгийг эрчим­жүүлэх 100 хоногийн ажил дүгнэгдэх шатандаа ойртохын хэрээр эрх ба­ригчид нарийн царигийн төмөр зам, ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт, газар өмчлүүлэх гэ­сэн хэдэн асуудалд бүх хүчээ шавхан дайчилж, ямар ч үнээр хамаагүй элгээрээ хэвтсэн Монгол Улсын эдийн засгийг жаахан ч гэсэн сэргэсэн болж харагдуулахын тулд юу ч хийхээс буцахгүй болжээ.

Энэ ч үүднээс Монголд хоёр дахь “Арева”-гаар тодорч болзошгүй “Монгол Ураниум Ресурс” гэсэн гоёмсог нэртэй компани нь Сүхбаатар айм­гийн Дарьганга сумын улсын тусгай хамгаалалттай бүсэд ухаж төнхөж, бус­ниу­лан бу­жигнуулах ажлаа Монгол Улсын хууль нэртэй хахуу­лиар халхавчлан хэ­зээ мөдгүй эхлэхэд бэлэн болжээ. Тэдний эрхшээлдээ оруулаад байгаа Дарьгангын байгалийн цогцол­борт газар буюу “Хүйтэн уул” нэртэй талбай нь Онгон, Наран, Дарьганга сумын нут­гийг дамнан оршдогоороо ихээхэн том газар нутгийг хамарч байгаа бөгөөд улсын тусгай хамгаалалттай энэхүү бүсэд ураны хайгуулын ажил хэзээ мөдгүй эхлэх боломжтой бол­сон нь чухамдаа хоёр дахь Улаанбадрахын аюул хаяанд иржээ гэж дүгнэхэд буруудах зүйлгүй болоод байна. Ариун дагшин Алтан-Овоог ухаж төнхөх эрхийг хувийн компанид дур мэдэн олгосон эрх баригч­дын ажилд Сүхбаатар аймгаас гарвалтай УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гигүүн М.Зоригт нар оролцоогүй юм гэхэд энэ талаар хамгийн түрүүнд дуулж, мэдсэн л байх учиртай. Одоогоор дээрх эрх­мүүд Дарьгангын жаахан Алтан-Овоог ху­вийн компанид өгчихсөн талаар амнаасаа ганц үг ган­хийчээгүй л байна. Харин бодитой үнэн нь энэ намар Ганга нууранд хунгийн чуулга үзэхээр очиход “Мон­гол Ураниум Ресурс” ком­­панийн хамгаалалтын ажилтнууд хөөж туугаад аягүй бол сүр, хүчийг үзүү­­­лэн зодоон нүдээндээ тулж ч магадгүй болжээ.

Тун удахгүй Алтан-Овоон дээр гарч сүлд хийморио сэргээх тухай бодохын ч хэрэггүй болж, хэрэг бишд­­­вэл тэр компанийн ухаж төнхсөн уранд хордож Улаан­бадрахын хэдэн тугал, бя­руу­ны оронд үзэсгэлэнт сайхан хун шувуунаас эх­­­лээд дарьгангачууд ч хор­­­­дож эхлэх цаг ойртож бай­гаа юмсанж. Байдал нэг иймэрхүү л байна.

Дарь­­­гангын алдарт Алтан-Овоо ураны балгаар ухаж сүйт­гүүлэх цаг хаяанд иржээ. Гэхдээ ариун дагшин Алтан-Овоог ар өврөөс нь ухаж, төнхсөн нь битгий хэл аян замд гарахдаа мэхийж ёслоогүй цэргийн гэр бүлд хатуурхаж, автын осолд оруулсан, охин хүүхдээ дагуулж овоон дээр гарсан өвгөжөөр жолооч за­мын хажуу руу машинтайгаа унасан гэх зэрэг яриа байдаг. Тиймээс Алтан-Овоогийн шир­вээлтэд авсан, өгсөн нь тэсэх­гүй л болов уу.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Айсуй (July 02, 2014 5:23:25 pm )

    Алтан овоог тахих болохоор хүмүүс сэтгэлээсээ очдог одоо ухаж эхэлхээр хулгайч нараас тахилгат уулаа хамгаалахаар үерийн ус шиг зад татан дайрах биз. Тэр ухаж байгаа хүмүүс болоод зөвшөөрсөн пиздануудыг 9 үеээр нь уяман өвчины үүр болгож тарчлан зовохыг харж баясах болно шүү

antalya rent a car