09:00 цагаас Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдорж “Khaan Quest 2014” олон улсын цэргийн хээрийн сургуулийн хаалтын ёслолын ажиллагаанд оролцоно.
10:30 цагаас Оксфорд Бизнес Групп нь “Тайлан: Монгол Улс 2014” тайлангийнхаа нээлтийн үйл ажиллагаа Best Western Туушин зочид буудлын 5 давхарт Соёмбо 3 хурлын өрөөнд болно. Энэ жилийн нээлт нь Банкны дугуй ширээ хэлбэрээр явагдах ба Монгол улсын эдийн засгийн санхүүжилт болон тус салбарын хөгжлийн талаар ярилцах болно. Утас: 9904 1706, 8800 8735, 9999 2813
11:00 цагаас “Туул голын онцгой хамгаалалтын бүсийн дагуу хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ” Хэвлэлийн бага хурал БОНХЯ-ны ХААН танхимд болно.
11:00 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Ногоон хөгжил” ТТБ болон Хөвсгөл аймгийн утга зохиолын нэгдэл хамтран “Алун гуа хатан ижий-Эв нэгдэл” яруу найргийн наадам зохиох болсон тухайгаа танилцуулж хэвлэлийн хурал зарлалаа.
12:00 цагаас “Blue sky” цамхагт Монголын Боловсрол их, дээд сургуулиудын үзэсгэлэн яармаг болно.
19:00 цагаас Чингисийн талбай дээр “Тэврэлтийн өдөр” арга хэмжээ болно.
Холбоотой мэдээ
Comments are closed.