antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2014 14 comments

Монголын ард түмний анхааралд

нийтлэсэн Admin

527-1404091968olloo_mn_1401249537_tolgoiОюутолгойн асуудлаар Канадын “Туркойз хилл рисорсиз лимитэд” компани 2014 оны 6дугаар сарын 25-ны өдөр хэвлэлийн мэдээлэл гаргасантай холбогдуулан бид дараах зүйлийг Монголын ард түмнийхээ болон гадаадын хөрөнгө оруулагчдын сонорт хүргэж байна. Үүнд:

1. Ард түмний өмч баялаг болох Оюутолгойн гайхамшигт орд эрх баригчдын нэн хариуцлагагүй үйл ажиллагааны гай балгаар монголчуудын мэдэл,хяналтаас гарч,улмаар Монгол Улс,үндэстнийг өрөнд оруулдаг,луйвардаж цөлмөдөг,дарамталж дээрэлхдэг талбар,хэрэгсэл болж хувираад байна. Үүнийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

2.Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ) нь хууль тогтоомж зөрчсөн  агуулгатайгаас гадна хууль бус үйлдлээр байгуулагдсан тул анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гарцаагүй мөн болохыг дахин онцолж байна. Энэ үнэнийг хэн ч үгүйсгэж, нугачин дарж чадахгүй. Хууль бус ХОГ нь олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын эсрэг зарга үүсгэх үндэслэл болохгүй.

3.“Туркойз хилл рисорсиз лимитэд” компани Монгол Улсын татварын байгууллагын нэхэмжлэлийг эрс эсэргүүцэж, маргааныг 60 хоногийн дотор шийдвэрлэхгүй бол  олон улсын арбитрын шүүхэд хандана хэмээн сүрдүүлжээ.

Мөн татварын нэхэмжлэлийг  гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудалтай дур зоргоороо холбож, техник-эдийн засгийн үндэслэлийг нь гаргаж өгөх хугацаа,тохиролцоог дахин зөрчиж хойшлуулжээ.

Төслийн эхний шатны хөрөнгө оруулалтыг тэрбум тэрбум  доллараар хэтрүүлсэн шалтгаанаа тэд үнэмшилтэйгээр тайлбарлаж чадахгүй хэрнээ энэ зардлыг монголчуудын нуруун дээр үүрүүлэхийг санаархаж байна.

Тэрчлэн далд уурхайг байгуулах зардлыг үндэслэлгүйгээр өсгөхийг оролдож, анх тохиролцсон санхүүжилтийн хувилбарыг өөрчлөн банкны зээл авч Монголын талд ногдох өр,дарамтыг улам нэмэгдүүлэх гэж байна. Монголын төр,хууль зүй хийгээд хүн ардын хүсэл, сонирхлыг үл хүндэтгэсэн,үл тоомсорлосон дээрэнгүй араншин цаашид ч үргэлжлэх төлөвтэй.

Ийм нөхцөл байдалд Уул уурхайн сайд хүчин төгөлдөр гэгдэж буй гэрээгээр хүлээсэн үндсэн болон ач холбогдол бүхий үүргээ биелүүлэхийг гадаад түншүүдээс хатуу шаардан Мэдэгдэл хүргүүлж, үл ойшоовол гэрээг цуцлах ажиллагааг эхлүүлэх нь зүйд нийцэхээр байна.

4.Монгол Улс, үндэстнийхээ хөгжил,дэвшлийн хурдасгуур болгох үүднээс бид Оюутолгойн хосгүй ордоо монголчуудын мэдэл,хяналтад буцаан авах асуудлыг УИХ-ын сонгуулиар дэвшүүлэн тавьж, ард түмнээрээ эцэслэн шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдэж байна.

“Ирээдүйтэй хөгжил” зөвлөл, Р.Эрхэмбаяр,доктор С.Авирмэд

2014 оны 6дугаар сарын 28-ны өдөр.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Уурхайчин (June 30, 2014 10:26:43 pm )

    Монгол улс,монголын ард түмнийг доромжилж,Оюу толгойн гэрээг үзэглэсэн 3- н хятадын нохойн толгойг хаг цохьёо! Ямар нүүрээрээ Монгол хүн сууж байх ёстой дээд суудалд өмхий хятадууд сууж ,тэнгэрлэг монгол хүнийг шавар,шорооны хятад удирдах ёстой юм? Сэлэнгэчүүд сонгосон хар хятадаа эргүүлэн татаж аваач! Монголын төрд ариун,цэвэр цусны, монгол эх ороноо,ард түмэнээ гэсэн зоригт хүвгүүд хэрэгтэй.

  • degi (July 01, 2014 2:36:29 am )

    You tolgoin Gereer hiisen 3 xujaag hyjaa ruu no huutsguue

  • Xooj gargaya (July 01, 2014 2:43:49 am )

    Mongol bol Afrik bish gedgiig davarsan kanaduudad sanuulj xoogood gargachixaya l daa. Oruulsan xorongiig ni olon ulsiin auditaar boditoi togtoolgoj tuunees ni baigalia suitguulsenii xoxiroliig suutguulj xurdan tugen Mongoliin xavtgaigaas zailuulay !!!

  • sereglen (July 01, 2014 3:25:26 am )

    ed bol hulgaich nar oor yu ch bish

  • Anonymous (July 01, 2014 3:50:31 am )

    asat tom aguu nutagtai, 45 say maltai, 3han say hun amtai iim zaalshgui, logic oor bayan baih ystoi orniig yduu bolgoson tor zasag ch gej dee, SHAAR nuudad bid yu gej heleh vee? Yronhiilogchiin ugiig uzseen, oorsdiigoo buruugui l geed. Ter shaarnuud zovhon oorsdoo yaj bayjah vee? gehees bid Mongoliin 3 say hun buriig yaj ajiltai, orlogotoi, saihan amidruulah vee gedgiig boddog gejuu? Bi Norwayd amidardag, endhiin zasgiin gazar gej uneheer l ene 5 say hun buriin l toloo buhniig hiideg. Bid yasan orovdoltei ym bee Mongolchuud bid Hog Shaarnuudaar udirduulaald, oorsdiinhoo hamag baylgiig salhind hiisgeed!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Zasgiin gazriig unagaayaaa ard tumeen (July 01, 2014 4:04:06 am )

    Bidnii toloo, bidniig ajiltai, orlogotoi mongotei, oorsdiinhoo gazar nutag oorsdiinhoo edleh ystoi , ezemshih ystoi ed horongiig mine bidend ogohgui bol, ene 3 say hun buriin toloo ym hiihgui bol unagaayaa. Shine uyiig gargay, ingehdee bidniig bayjuulna gesen chin gants zorilgoitoi humuusiig, bidend amia bish ulsaa gesen zaluuchuud tuiliin heregtei bna

  • Америкаас (July 01, 2014 5:53:12 am )

    Ta бүхний саналтай бүрэн миний санал бүрэн нийцэж байна. Тэр 3 хужаа, 8 эх орноосоо урвагчдын хөрөнгийг үе удмаар нь хураан авч улсын орлого болгон ял асууцгаая. Монголын төрийг хятадын эрлийзүүд, эх орноосоо урвагчид удирдах ёсгүй. Тэднээс хураасан хөрөнгөөр төмөр замаа барьцгаая Монголчуудаа. Та бидэнд энэ эрх нь бий. Бид тэдэнд Монголд эзэн байдаг гэдгийг харуулах цаг болсон.

  • englandaas (July 01, 2014 6:21:53 am )

    zov demjij bn

  • onoloo (July 01, 2014 7:32:25 am )

    A Rd child an Nam b nvvree darsan urvagch nar, edniig haraad hamag eh baigali mini , ard tvmen mini zovj bna l

  • Tsogt (July 01, 2014 10:15:22 am )

    Баярлалаа. Монголын уул, уурхай МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ АВЧ ЯВАХГҮЙ. ХАРИН Ч БИДНИЙ ИРЭЭДҮЙГ БАЛЛАНА.ГАГЦХҮҮ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ПОТЕНЦИАЛ, МАЛ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАН, МОНГОЛЫН ГАЗАР НУТАГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ, ТУСГААР ТОГТНОЛ МААНЬ АВЧ ЯВНА. ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫГ НЭН ДАРУЙ ШАХАН ЗАЙЛУУЛАХЫГ АРД ТҮМЭН, ТӨР ЗАСАГТАА УРИАЛЖ БАЙНА.МОНГОЛ УЛС МИНЬ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БОЛТУГАЙ. ДЭЭРХИ ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. БАЯРЛАЛАА…

  • санагч (July 01, 2014 11:54:02 am )

    ард түмэн минь ингэж дарлагдаж доромжлогдож байх ямар хэрэгтэй юум бэ.бид чинь улаан залаатай МОНГОЛ хүмүүс шүүдээ.босцгооё л доо. босгоо дарлагдсан ард түмэн минь боолчуудын эгнээ босцгоо гэж дуу хүртэл бий шүүдээ.

  • Anonymous (July 01, 2014 1:16:37 pm )

    Hvn bvhnii sanaltai niitsej bnaa

  • Anonymous (July 01, 2014 1:18:05 pm )

    Minii ard tymen uhaantai negiig bodoh bailgvi dee

    • Богд-8 (July 01, 2014 4:09:04 pm )

      Хөөе залуусаа үнхээр тэр гурван лууханы хүүхэдүүд юундаа ичээд байнам.Эцэгээсээ ичдэг энэ хогнууд өнөөдөр монголоос ичиж байгаа.Та нар 3 тамираар нутагтай Эфү Цэрэнгийн хүүхэдүүдээс үнхээр тохой доогуур юм даа.Монголын төрд та хэд олон жил ноён сууж хөөргөн монголчуудыг мөнгөний араас харлаа одоо болно.Та хэдийг Элбэгдорж өмөөрч айлын хойморт өөрөө суучихаад цус шинжиллээ гэж улин хуцаж байх юм.Энэ Элбэгийг Цинхуа гээд цоллоод эхлхэд нь би худалаа гээд л өмөөрч суусан одоо харин жинхэн санаагаа гаргаж байна шүү хүмүүсээ.Оюу-Толгой монголын өмч, газар шороо бүх ард түмний бүгдээрээ санал асуулагаар өмчөө шийдэе.

antalya rent a car