Монгол улсын төрийн соёрхолт хэмээх эрхэм алдарыг цэл залуу насандаа хүртсэн дуучин Д.Болд урлагийнхан дундаас хамгийн чинээлэг нэгэн гэлцдэг билээ. Тэрээр “Монгол поп” хэмээх шинэ урсгалыг Монгол хөгжмийн урлагт оруулж яваа хөдөлмөрч залууд маань Японы нэгэн бүсгүй бэлэг илгээж сэтгэлийг нь ихэд хөдөлгөсөн гэнэ. Тодруулбал дуучин Д.Болдыг дэмждэг Японы нэгэн эмэгтэй өөрийн гараар хийсэн хувцас илгээж ажилд нь амжилт хүсчээ. Тэрээр энэ талаар дуучин маань өөрийн цахим хуудаснаа “Япон улсын хувцасны дизайнер Chizuko Yahagi гэдэг хүн надад бэлэг явуулжээ.Энэ хүн Японд өөрийн улсын үндэсний хувцас болох кимоно хийдэг материалаар орчин үеийн хувцас хийж, дэлхийн зах зээл дээр гаргаж улсынхаа үндэсний брэндээ сурталчлахын төлөө явж байгаа хүн юм байна. Миний хийж бүтээх гэж зорьж байгаа үндэсний урлагаа орчин үеийн хөгжимтэй хослуулсан Монгол Поп урсгалыг дэмжиж байгаагаа илэрхийлээд миний ажилд амжилт хүсч, кимоно хийдэг материалаар хийсэн энэхүү хувцсыг өглөө. Алс холын Япон улсын нэгэн миний зорьж байгаа ажлыг ойлгон сэтгэлээсээ дэмжиж байгаад миний сэтгэл их хөдөллөө. Түүний ажилд томоос том амжилт хүсье. Монгол Поп хэзээ нэг цагт дэлхийд цуурайтах болтугай!!!!!” хэмээн бичжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Датарболд (June 30, 2014 11:55:31 am )
Гайхамшигтай байна. Гадны нэгэн монголыг дэмжиж байна.Бид бодох ёстой шүү.Болд сайн дуучин миний хүндэлж явдаг хүү байгаа юм.
-
shatartsetseg (June 30, 2014 4:05:39 pm )
ene ih huurhun huuhed baigaa yum.
-
Су (June 30, 2014 9:48:47 pm )
Даанч боов нь жоохон болохоор уур хурээд байдаг юм
-
цэцэгнавч (July 01, 2014 12:36:21 am )
Болд -төрийн соёрхолт дуучинаараа маш их бахархаж байна. Монголд минь ийм залуус маш олон болтугай.Япон бүсгүйд баярлалаа.
-
zochin (July 01, 2014 4:19:13 am )
Ulaanbaatariin mini unagan irgen Bold duudee bayr hurgei husel chin bielenee.Chinii hodolmorch tsever tsemtsger baidal busad zaluust ulger jishee boloosoi.
-
ээнээ (July 01, 2014 10:30:53 am )
ийм хөдөлмөрч зөв бодолтой залуус монголд минь тун ч их хэрэгтэй байна даа
6 Comments