09:00 цагаас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн Бизнесийг дэмжих санаачилга (БДС) төсөл болон Монголын Хуульчдын холбоо (МХХ)-ноос хамтран зохион байгуулж буй “Олон улсын арбитр: Эрх зүйн танилцуулга болон практик ажиллагаа” өдрийн сургалтын нээлт Монголын Хуульчдын холбооны байранд болно.
11:00 цагаас ШУА-н Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт ШУА-н Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Р.Отгонбаатар, А.Д.Цендина нарын “Монгол үсэг бичгийн дээж” номын товч танилцуулга болно.
11:00 цагаас Төрийн ордны Иргэний танхимд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн барьсан хуулийн төслүүдийн талаар сэтгүүлчидтэй уулзалт хийнэ.
12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд “Тэврэлтийн өдөр”-ийн талаар хэвлэлийн бага хурал болно.
Холбоотой мэдээ
Comments are closed.