“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндоржийн хэрэг шүүхэд шилжлээ гэх мэдээ дахин чих дэлслээ. Олон жил бид энэ үгийг сонссон. Гэвч “Ноёд”-ын Г.Буяндорж гэдэг чинь “Гулиа” Лувсанбалдан, “Дарваан” Цогоо, “Казиногийн” Байгаль гэдэгтэй адил хий хоосон нэр юм билээ. Цаана нь хөрөнгө мөнгө, бизнес гэж байхгүй. Зүгээр л агаарын нэр яваад байдгийг хууль шүүхийнхнээс авхуулаад бүгдэд тодорхой болжээ. “Ноёд” групп гэсэн аж ахуйн нэгж улсын бүртгэлд байхгүй. Эсвэл компанийн тухай хуулиар бүлэг компани ч юмуу, олон охин компани үүсгэсэн зүйл байхгүй. Энэ нэрийн доор дандаа л залилан, луйврын маргаанууд өрнөж байсан. Г.Буяндорж олон жилийн турш “Ноёд” групп гэх нэрээс гадна дуучин, бөх хоёрын цаана үнэн нүүр царайгаа нууж иржээ. Саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ноёд” групп гэсэн автортай мэдэгдэл гараад байгаа юм. Тэрхүү мэдэгдэлд Монгол улсад хор хохирол учруулаагүй “нэрт бизнесмен” Г.Буяндоржийг хууль хяналтынхан авлига аваад шоронд хорин эд хөрөнгийг нь булаан хэлмэгдүүлж байна гэсэн утгатай. Гэтэл Г.Буяндорж өөрөө хохирогч биш яллагдагч болчихоод явж байгаа юм. Ямар хэрэгт энэ хүн оролцоод ял сонсох дээрээ тулчихаад байгааг товч сонирхъё.
Шүүхэд яллагдагчаар татагдаад буй Г.Буяндорж БНХАУ-ын Тяньжин хотын “Тайшин” худалдааны экспорт, импортын компанид төмрийн хүдрийн баяжмал авч өгнө гээд 1.2 сая ам.доллар зальдчихсан. Битүүхэндээ мань эрийн “Би монголчуудыг биш хятадуудыг зальдсан яадгийм” гэсэн омогшил яваад байгаа юм цаана нь. Түүний энэ залилангийн хэрэг Монгол Улсын нэр хүндэд асар их хохирол учруулчихсан шүү дээ. Монголын бизнесменүүд хулхи, мөнгө аваад хашаа тойроод зугтчих улс гэсэн ойлголтыг дэлхий нийтэд цацчихлаа. Хийрхсэн, омогорхсон, үндэсхэрэг үзэлтэй гэж цээжээ дэлдэх залуусын сэтэхүй дээр тоглох гэсэн үнэгэн заль юм уу даа. Дарханы төмөрлөгийн үйлдвэр хятадуудын 1,2 сая ам доллар хийлгэчихээд эзгүй хойгуур нь”Скай Тауэр Энх Буян” гэсэн компанийн дансаар авчихсан. Одоо энэ компанийнх нь захирал гэх залуу Г.Буяндоржийн хөлд чирэгдээд ял сонсох дээрээ тулчихсан. Үнэндээ бол Г.Буяндорж “Танай компанийн данс руу мөнгө хийгээд авчихья” гэсэн юм билээ. Үүнээс гадна хамтрагч хятадуудынхаа итгэлийг эвдэн гарын үсгийг хуурамчаар зураад зогсохгүй бас шүүх дээр чирээд очсон байх юм. Залилан мэхлэх үйл ажиллагаагаа өөрөө санаачлахдаа бусдын гараар могой бариулахдаа гаргуун нэгэн аж. Хятадуудыг залилсан хэрэгт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал хүртэл ороогдох дөхсөн юм билээ. Ингээд түүнд холбогдох хэргийн цаад хор хохирол нь Монгол Улсын эдийн засагт гээд л томроод явчихна.
“Өнөөх” мэдэгдэлд “Ноёд констракшн” компанийн захирал С.Билэгтэд зальдуулчихлаа гэсэн байдаг. 1999 оноос хойш тогтмол залилан мэхлэх асуудалд орооцолдсон, асар их туршлагатай Г.Буяндоржийг өрх толгойлсон нэг бизнесмен эмэгтэй зальдлаа юу. Зальтан нь С.Билэгт биш Д.Буяндорж юмаа гэж цагдаа, прокурур нь яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлчихээд байна. С.Билэгт гэдэг эмэгтэйг санхүүгийн чадавхитай, хөрөнгөтэй гэдгийг Г.Буяндорж эртнээс мэдсэн байгаа юм. Ойртож танилцаад “Хөрөнгө мөнгөний гачаалаас болоод дуусгаж чадалгүй орхисон барилгын суурь байна. Түүнийг худалдан аваач” гэсэн санал тавьсан байдаг. Тэгэхдээ үнэн сэтгэлээсээ худалдаа хийх бус С.Билэгт гэдэг эмэгтэйгээс мөнгө салгаж, хаалга үүдийг нь хэмхчих гэсэн өр зээлтнүүдийнхээ амыг түр хаах гэсэн богино тактик боловсруулсан бололтой юм билээ. Нэг их удалгүй Г.Буяндорж гуйж байгаад 540 сая төгрөг аван “Сэлэнгэ 888” төслөө зарсан байдаг. С.Билэгт “Сэлэнгэ 888” төслийг хэрэгжүүлэхийн тулд “Ноёд контракшн” компанийг авахаас аргагүй байдалд хүрсэн. Төслийн бүх бичиг баримт “Ноёд контсракшн” компанийн нэр дээр байсан хэрэг.
Холбоотой мэдээ
-
11111111 (June 27, 2014 2:02:12 pm )
yamar adgiin novsh ve ene odoo harvaas nudend huiten hun!!!!!!!!!!!!
-
Anonymous (June 29, 2014 8:39:33 am )
НОВШМЭН ариунаагийн бузардорж.
-
-
Anonymous (June 27, 2014 2:20:03 pm )
Нэг айлыг ёстой сүйрүүлсэн юм билээ, энэ Буяндорж.
-
Anonymous (June 27, 2014 2:43:09 pm )
ШҮҮХЭЭР ШИЙДЭЭГҮЙ БАЙГАА ЮМ БИШҮҮ ҮНЭН Л ЮМ БИЧИЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ САРМАГЧИНГУУДАА ТА БҮХЭНД ИТГЭХЭД БЭРХ БОЛООД БАЙГАА НЬ НУУЦ БИШ ШҮҮ ДЭЭ ӨНӨӨДӨӨР НЬ ДАЛД ОРТОЛ НЬ ХҮНИЙГ МУУЛЖ БИЧЧИХЭЭД МАРГААШ НЬ ТЭНГЭРТ ГАРТАЛ НЬ МАГТДАГ ШҮҮ ХУДЛАА ГЭЭД ҮЗЭЭРЭЙ ДЭЭ
-
ээ (June 27, 2014 2:51:15 pm )
ариунаа ямар их уурлаж байна аа кк
-
Anonymous (June 27, 2014 3:19:53 pm )
Yamar muuhai hvn be.ariunaa yamar muuhai hvntei suusan yum be.hairan hvvhen.
-
ЗОЧИН (June 27, 2014 3:37:59 pm )
за за нэг их яарч итгэх хэрэггүй,маргааш шал өөр юм нийтлэгдэж магадгүй
-
Зочин (June 27, 2014 4:01:44 pm )
энд үнэн юм бичжээ. үнэн худлыг нь тогтоогоогүй олон юм байгаадаа
-
Anonymous (June 27, 2014 5:36:30 pm )
Ene neg 2 yum bie bieniihee esreg ulger zohiogood zahialgaar yum bichuuleed bh yumaa. yasan uddag asuudal we.
-
tenger (June 27, 2014 6:07:23 pm )
zevuun zaraa ve
-
Anonymous (June 27, 2014 6:12:35 pm )
Супермен Г.Буяндорж шорон мэн болждээ.
-
Anonymous (June 27, 2014 6:30:32 pm )
MANIin neg tom zutgeltnuud biz dee. MAN unen dur turh
-
gosti (June 27, 2014 8:47:28 pm )
buruu bol ywj l taarah ni dee buya ah mini
-
teneg (June 27, 2014 10:36:04 pm )
Ene Mongoliin zur zurag
-
Зочин (June 28, 2014 4:33:37 pm )
Цагдаа байснаараа бардамнаж, хуулиинхантай сулбэлдэж луйвар хиидэг энэ новшиин паянг хорин жил л уншлаа.хуулиинханы унэн торх л тодроод байдаг
-
bi (June 29, 2014 12:33:12 am )
ARIUNAANAA XATAN UXAANTAI BOLOXOOSOO UMNU SONGOSON XUN NI, KKKK
ODOO XATAN UXAANAARAA ALDAAG NI XELJ YALIIG UURUULEX BAILGUI DEE , ER NU NUGEL IXTEI XUMUUS GANDAN XIIDIIN TOM TOM LAM END TENDEXIIN BUU UDGANAAR IX GUIDEG GEJ UNEN YUM AAA,
LAM BUUGIIN DEER UIL-n N UR GEJ AIXtAR SHURDARGA neg yum bna aaa -
ёө (June 29, 2014 1:32:01 pm )
энэ нэг сонин гар байнаа өөрийгөө лаг гээд бодчихсон
-
ЗОЧИНзочин (June 29, 2014 4:57:03 pm )
эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж тэр дагавар хүү нь гэж сонин хүүхэд мөнгөөр баагаад байгаа аятай хорин мянгатын дэвсгэрт зулаад л том том ярьсан аргачгүй биз дээ аавыгаа луйвраар мөнгө олоод байна гэж бодоогүй биз
18 Comments