Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч “Нөхөх олговор олгох тухай” захирамж гаргалаа.
Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт тус тус шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын хөрөнгийг баталсан байна.
Ийнхүү хоёр иргэнд 200 108 000 төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2014 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс олгоно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.