Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эдгээр иргэдийг бүртгэлд хамруулахдаа дүүрэг тус бүр дээр нь гэр оронгүй тэнэмэл иргэдийг цуглуулж, хурууны хээ, зурагаар нь сан үүсгэсэн байна. Мөн бүртгэлд хамрагдсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Бүртгэлд нийслэлийн хэмжээнд 760 иргэн хамрагдсанаас Сонгинохайрхан дүүрэгт 211, Баянгол дүүрэгт 146, Хан-Уул дүүрэгт 86, Сүхбаатар дүүрэгт 92, Чингэлтэй дүүрэгт 51, Баянзүрх дүүрэгт 74 иргэн бүртгэжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдэээллээ.
Холбоотой мэдээ
-
иргэн золзаяа (June 28, 2014 3:45:36 pm )
хятад компанид ажиллаж байсан нэгэн гэр бүл цалингаа нэхсэнийхээ төлөө ажлаасаа доромжлуулж хараалган хөөгдөөд орон гэр ч үгүй майхан бариад бороо усанд нороод сууж байх юм,Төр засгийн түшээд иргэнээ харж үзээд орох орон өгөх болов уу тойргийн гишүүд нь ч тэр Энэ айлын бага нь 5 настай охин нь хагалгаанд орсон ,гарч ирээд орох оронгүй яана даа,Монгол орон минь мандан бадраг
1 Comment