antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 26, 2014 5 comments

Алтан амийг гурван сая төгрөгөөр үнэлсэн даатгалын компаниудыг яах вэ

нийтлэсэн Admin

daatgal318668811201406251100Монгол Улсад өнөөдрийн байдлаар 16 даатгалын зуучлагч компани, даатгалын хохирол үнэлэгч 12, актуарч 15 үйл ажиллагаа явуулж байна. Харин даатгалын төлөөлөгчийн үйлчилгээ эрхэлж байгаа компани 2058 болж өссөн үзүүлэлттэй байна. 2013 онд даатгалын 16 компани хөрөнгийн даатгалын үйл ажиллагаа явуулсны хураамжийн орлого 92,8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.8 тэрбумаар өссөн дүн гарчээ.

Энэхүү үзүүлэлтийг даатгалын анхдагч “Монгол даатгал” компани 24.9 тэрбумын хөрөнгөөр тэргүүлж байна. Ийнхүү даатгаж байгаа нэрээр сул мөнгө иддэг даатгалын компаниуд олны дургүйцлийг хүргэж эхэллээ. Хамгийн ойрын жишээ хэлэхэд Баруун-Уртаас Улаанбаатарын чиглэлд явж байсан нийтийн тээврийн автобус осолдож зургаан хүний амь эрсэдсэн.

Гэтэл “Тэнгэр даатгал” компани даатгуулагчдад болон талийгаачдын ар гэрт зориулж 1-3,5 сая хүртэлх мөнгө олгохоор болжээ. Энэ нь хүний амийг хэрхэн үнэлж байгааг харуулсан хамгийн том жишээ юм. Арай ч дээ. Монгол Улсын нэг иргэний амийг гурван сая төгрөгөөр үнэлж байгаад хүн бүр харамсахаас ч биш яах билээ.

Даатгалын компаниудын эрээ цээргүй энэ аашийг харуулсан бас нэг байгууллага бол “Бодь даатгал”. “Албан хүчээр” шахуу авчихдаг жолоочийн хариуцлагын даатгалаараа чамлахааргүй мөнгө хуримтлуулдаг ч , чанга гартай “Бодь даатгал”-ыг барагтай л бол амьтны алга өөд нь харуулдаггүй гэлцдэг.

“Бодь даатгал”-ын босгыг нь элээтэл алхаад, бичиг баримт цуглуулж гүйгээд эцэс сүүлд нь ганц ч сохор зоосгүй, гарахдаа хөөгдөж туугдсан жолооч нарын зовлон их. Үүнийг нь мэдэлгүй саяхан нэг жолооч эрсдэлийн үнэлгээгээ тогтоолгочихоод даатгалаа төлүүлэх гээд ортол бичиг баримтыг нь хурааж авчихаад бэлэн мөнгө ч өгөлгүй загнаж зандарсан байна.

Учрыг нь гаргах гэж лавласан ч үйлчилгээний соёлд огт суралцаагүй даатгалын ажилтан жолооч эмэгтэйг зүй бусаар доромжлон “Чиний мөнгийг би авч идсэн ч яадаг юм” гэх зэргээр эагнажээ.Тиймээс “Бодь даатгал”-ыг бодитой ажиллаад байна уу, бодийг нь хөтлөөд байна уу гэдэгт иргэд итгэж яддаг бололтой.

Нөгөөтэйгүүр манай олонхи жолооч болон иргэд аль болох аюулгүй байдлаа хангаж явдаг. Тиймээс тэр бүр даатгуулсан компанидаа өргөдөл гаргаж гүйж очоод байхгүй нь мэдээж. Харин даатгалд өгсөн иргэдийн тэр их мөнгө хаашаа орж, хэний халаасыг дүүргэдгийг шалгаж хянадаг байгууллага ч хорвор бололтой.

Ер нь даатгалын компанид ажиллагсдын мэргэжлийн ур чадвар дутагдалтай, иргэдтэй харьцах харилцаа маш сул байдаг. 2014 оны гурван сард хийсэн судалгаагаар даатгалын компаниудын боловсон хүчний байдлыг үзэхэд мэргэжлийн актуарчдын 60-70 хувь нь нэгээс хоёр жилийн ажлын туршлагатай хүмүүс байжээ.

Мэргэжлийн актуарчид бол хамгийн чухал нь эрсдэлийг тооцож ажилладаг хүмүүс. Энэ нь ажиллах хүчний тогтворгүй байдлыг шууд тодорхойлно. Өнөөгийн байдлаар чадвартай мэргэжилтэн цөөхөнтэй даатгалын даварсан компаниуд олон байна. Өнөөдөр манай улсад өөрийн ном дүрмээрээ ажил үүрэгээ гүйцэтгэж даатгуулагчаа ямар нэгэн эрсдэлд орчихвол хэл амгүйхэн шиг даатгалын мөнгийг нь гаргаад өгчихдөг даатгалын салбар маш цөөхөн.

Харин хэн нэгнийг даатгах гэж улайрч, дээгүүр, доогуур ярьж албан хүчээр даатгалд хамруулдаг нь хэт олон буй за, Даатгалын компанийг тэжээгчдийн тэргүүнд жолооч нар орж байгаа. Тэд даатгал хийлгээгүй л бол машин жолоодох эрхгүйтэй адил болчихсон санагдах үе ч манайд саяхныг хүртэл байсан.

Үүний томоохон жишээ нь санхүүгийн зах зээлийн нийт активын 97 хувийг арилжааны банкууд эзэлдэг бол үлдсэн 0.5 орчим хувь нь даатгалын салбарт хамаардаг. Одоогоор улсын хэмжээнд ердийн даатгалын чиглэлээр 16 компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани нь бүгд тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Харин Санхүүгийн эохицуулах хорооноос даатгалын компаниудад хяналт тавьдаг. Иргэдийн амь даатгал, машин, механизм барилга орон сууц гээд даатгахгүй зүйл гэж байхгүй. Дуучдын хоолойг хүртэл даатгаж байна гэхээр даатгалын бизнес өөрөө ашигтай гэдгийг харуулаад байгаа юм. Осол гэмтэл болоогүй, барилга байшин нурчихгүй л бол даатгалынхан мөнгөө нэхэж аваад ашигтай л ажиллана.

Машинаа хайр гамгүй унахыг хүсдэг хүн тийм ч олон биш учраас 100 хэрэглэгчээс 20 нь осол аваар гаргах даатгалын компанид төдийлөн хохирол учруулахгүй. Тиймээс энэ төрлийн бизнес ашигтай гэдэг нь харагдаад байгаа юм. Гэхдээ тэднийг тойрсон шүүмжлэлийн гол сэдэв нь даатгалын мөнгө олгодоггүй гэдэг л тодорхой.

Бичиг баримт удаашруулдаг, даатгалын мөнгийг өгөхдөө хойрго байдаг, маш удаан хугацаанд иргэдийг чирэгдүүлдэг, үнэлгээг нь буруу гаргадаг гэх мэт даатгал тойрсон шүүмжлэл тасрахгүй. Даатгал гэдэг уг нь хуулийн дагуу яривал сайн дурын үндсэн дээр хийдэг зүйл. Иргэн, даатгалын компани хоёрын харилцан ойлголцол дээр хийгддэг зүйл.

Гэтэл сүүлийн үед компанитай нь, албан байгууллагатай нь ярилцаад даатгадаг, цалингаас нь эсвэл өөрсдөөс нь мөнгө авах байдал их болсон. Даатгуулагч өөрөө хүссэн тохиолдолд даатгалын компани гэрээгээ барьж очоод сард тэдэн төгрөг авна, таны эд хөрөнгө, амь насанд аюул учирсан тохиолдолд бид ийм бичиг баримт танаас нэхээд тэдэн төгрөгийг өгнө гэсэн гэрээ байгуулах учиртай.

Тэгвэл сүүлийн үед орон сууцны төлбөр дээр иргэдээс даатгалын гэх мөнгө авдаг болсон талаар манай редакцид нэгэн иргэнээс гомдол ирсэн юм. Энэхүү мөнгө нь байрны мөнгөн дээр нэмэгдэж гардаг аж. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөгийн даатгал гэж авдаг аж, Тэр мөнгөний зориулалтыг иргэдэд ойлгуулахдаа танайх ус алдахад, эсвэл дээд айлаас чинь ус алдаж хохирсон тохиолдолд засвар үйлчилгээнд чинь ашиглах учиртай мөнгө хэмээн авдаг юм байна,

Иргэд ч үүнийг тэгэх ёстой юм шиг ойлгоод төлж орхидог. 1000 төгрөг учраас төдийлөн хэл ам хийдэггүй аж. Гэтэл яг үнэндээ өөрийнх гэрээс юм уу, дээд айлаас ус алдах эрсдэл хэдэн айлд учрах вэ гэдэг нь нарийн яривал төвөгтэй асуудал. Нэг байрны түм буман айлаас авч байгаа тэр мөнгө хаашаа хэний халаас руу очдог нь ч эргэлзээтэй юм,

Тэгээд ч энэхүү даатгалын мөнгө авах гэрээг СӨХ иргэний өмнөөс хийх учиргүй. Ер нь иргэн хаана юунд даатгуулчихсан гэж итгэж амьдрах ёстой вэ. Өнөөдөр манай улсад үйлчилж байгаа даатгалын компаниуд яагаад мөнгө хүүлдэг гэсэн нэр зүүж байгаа нь тэдний үйл ажиллагаанаас тодорхой харагдана, Бид хот хооронд нийтийн тээврийн унаагаар зорчихдоо 100-500 төгрөгөөр амь даатгал хийлгэдэг.

Хот хоорондын зорчигч тээвэрлэдэг нэг автобус 45 хүний суудалтай. Энэ орон тоог бүх орон нутгийн нийтийн тээврийн шугамд явдаг автобусны суудлаар бодож мөнгөн дүнд шилжүүлэх юм бол нэг өдрийн зорчигчийн амь даатгал гэж багагүй мөнгө гарна. Харин ямар нэгэн байдлаар золгүй явдал гарвал тухайн даатгалын компани аль болохоор мөнгөн тэтгэмж олгохоос зайлсхийдэг, Ингээд бодохоор бидэнд даатгал гэгч хэрэг байна уу гэсэн асуулт эргэлзээ төрүүлж байна.

В.Нэргүй


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • luugii (June 26, 2014 9:19:40 am )

    arai dendnee,alban jurmiin daatgal gej mungu avdagaa bolimoor yum

    • дэмжиж байна (June 26, 2014 12:06:37 pm )

      харин тийм. солонгос лав 100-200 сая өгдөг юм байсан, манай осолдогчид

  • Лха (June 26, 2014 11:19:47 am )

    Энэ харин заавал хөндөх ёстой асуудлуудын нэг яах аргагүй мөн.Даатгал бол энэ нэрээр ард түмнээ шулан мөлждөг бас арга хэрэгсэл яах аргагүй мөн .Жолоочийн хариуцлагын албан ёсны даатгал .Энэ сайн дурын үндсэн дээр явах ёстой зүйл шүү дээ . За яахав албан ёсоор авдаг юм байж . Буцаагаад төлөх болохоороо ёстой нэг унжихын дээдээр унжина шүү дээ .
    Хүний мөнгийг авах болохоороо төр засгийн хүчийг ашиглаж байгаад хүчээр авчихна .Хүнийг улам бүр хариуцлагагүй болгож байгаа даатгал .Осол улам их гаргана .Цаанаас нь төлчих юм чинь яадаг юм гээд л явах хүн улам л их болно шүү дээ .Тэгэж ч байна .Яах аргагүй муу машинтай жолооч шинэ машинтай шөргөлдлөө гэхэд хэн нь их хохирох вэ. Даатгалаас өгдөг хэдэн төгрөг нь муу машиныг нь засах төдий юм байна.
    Буруутай этгээд нь нөгөө муу машинтай нөхөр .Тэр инээд алдаад л яваад өгнө .Хэн нь хамгийн их хохирж үлддэг нь тодорхой .

  • зочин (June 26, 2014 5:09:31 pm )

    даатгуулсан мөнгөний хэмжээнээс хамаарч хувь бодож олгодог юм шүү дээ. Энэ бол хувийн байгууллага, хариуцлагагүй төр нөхөн олговор олгоогүй байхад бага ч гэсэн хүмүүсийн зовлонг хуваалцсан даатгалын кампонийг муу хэлэх хэрэгггүй.

  • Anonymous (June 26, 2014 7:47:24 pm )

    даатгал татвар хоер иргэдээс мөнгө цуглуулаад буцаан олголт баихгүй аль болохоор бага өгөгөхийг бодож янз бүрийн шалтаг тоочиж чирэдүүлдэг
    өөрсдийн оффисс барилга өрөө тасалгаа нь улам тансаг гое болоод байдаг
    ийм л дүр харагдаж баина

antalya rent a car