antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2014 Comments are off

Нийслэлд нэмж 59 газарт ТҮЦ машиныг байршууллаа

нийтлэсэн Admin

tutsmashinИргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэх ажлын хүрээнд МТШХХГ-аас нийслэлийн 17 цэгт “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ыг ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод дахин шинээр 59  машиныг суурилууллаа. Одоогоор ТҮЦ машинаас иргэд 18 нэр төрлийн үйлчилгээ авч байгаа. Тэгвэл өнөөдрөөс Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаархи лавлагааг авахаас гадна Иргэний үнэмлэхээ захиалж авах боломжтой боллоо.

“ТҮЦ машин” нь төрийн бүхий л төрлийн боломжит үйлчилгээг иргэдэд хүргэдэг бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн найман төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ машин”-аар дамжуулан төлөх боломж бүрдэж байна.

“ТҮЦ” машинаас авч болох үйлчилгээний талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.

 №

Үйлчилгээ Байгууллага
 

1

 

Санал хүсэлт,өргөдөлгомдол

 

ЗГХЭГ

2 Иргэний үнэмлэхийн лавлагаа УБЕГ
3 Төрсний бүртгэлийн лавлагаа УБЕГ
4 Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа УБЕГ
5 Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа УБЕГ
6 Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа УБЕГ
7 Оршин суугаа хаягийн тодорхойлолт УБЕГ
8 Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа УБЕГ
9 Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа УБЕГ
10 Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа УБЕГ
11 ААН-н Татварын лавлагаа ТатЕГ
12 Иргэний үнэмлэхийнзахиалга УБЕГ
13 Хэвлэл захиалга Монгол шуудан ХК
14 Цахилгааны төлбөр төлөх УБЦТС ХК
15 УИХ санал асуулга УИХ
16 УИХ үйл ажиллагаа, төрийн ордонтой танилцах хүсэлт УИХ
17 Нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлт УИХ
18 УИХ гишүүнтэй уулзах хүсэлт УИХ
19 Төрийн орон сууц захиалах хүсэлт /байнгын бус/ ТОСК
20 Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаархи тодорхойлолт ГЕГ
21 Иргэний үнэмлэхийн захиалга                                        УБЕГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car