Гэдэсний дүүрэнги, харвингаасаа салж, хэдхэн долоо хоногийн дотор хэвлийн өөхөө шатаахын тулд дараах хүнснийг хэрэглээрэй.
Цагаан будаа
Зарим нүүрс ус хэсэгчлэн шингэдэг, эсвэл огт шингэдэггүй. Үүний улмаас гэдсэнд хий хуримтлагдаж, гэдэс дүүрдэг аж. Цагаан будаа нь бүрэн шингэдэг нүүр уснаас бүрддэг. Тийм болохоор улаан буудай, овьёос, шиш, төмсийг хамгийн сайн орлогч юм.
Гадил
Гэдэс дүүрэх нь хий хуримтлагдахаас болж үүсдэггүй. Заримдаа давс их хэмжээгээр хэрэглэж, бие махбодод ус хуримтлагдсанаас болдог аж. Натрийн түвшнээ тэнцвэржүүлэхийн тулд кали хангалттай хэрэглэх хэрэгтэй. Мэдээж калийн агуулгаараа гадил тэргүүлдэг.
Йогурт
Амьд бактеритай йогурт тогтмол хэрэглэх нь гэдсэн дэх ашигтай бактериудыг нэмэгдүүлж, хоолны шингэцийг сайжруулж, гэдэс дүүрэхээс сэргийлдэг. Дэлгүүрээс ямар нэгэн нэмэлтгүй, тослог багатай йогурт авч, өөрөө дуртай жимсээ нэмээрэй.
Ургамлын цай
Гэдэс дүүрснээс болж заримдаа хэвлий хэсгээр өвдөж, булчин чангардаг. Тэгвэл гаа нь өвдөлт болон гэдэсний үрэвслийг намдааж, гэдэсний булчинг сулруулдаг аж.
Өргөст хэмх
Биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулагч. Хэрвээ таны гэдэс дүүрч байвал өргөст хэмх ид. Ус их хэмжээгээр агуулдаг, эслэг ихтэйн нөлөөгөөр та амархан тайвширна.
Папайя жимс
2009 онд явуулсан судалгаанаас үзэхэд папайя жимс нь папаин хэмээх нэртэй цагаан бодис ихээр агуулдаг байна. Түүхий папайя жимсэн дэх энэ бодис нь тайвшруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг тогтворжуулдаг.
Холбоотой мэдээ
Comments are closed.