“Маск” продакшны жүжигчин, “Sound of kiss” хамтлагийн гишүүн Г.Золзаяа, СТА Бат-Өлзий, АЖ С.Сарантуяа нарын хүү УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамиртай гэр бүл болж, Цэгц-Үжин гэх хөөрхөн охины эцэг, эх болцгоосон. Гэсэн ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд хосууд өрх тусгаарлаж, хамтын амьдралдаа цэг тавьсан юм. Гэр бүлийн амьдрал нь тогтворгүй болсон залуу жүжигчин Золоо эр нөхрөөсөө салсанаас хойш нэг хэсэг олны танил эрчүүдтэй нэр холбогдож шоу цэнгээнээс салахаа байсан талаар нэг хэсэгтээ л хэвлэлээр шуугих болсон. Тэдний салалтын шалтгааныг Золоогоос болсон гэх бөгөөд түүнийг өөр залуутай хайрын романс үүсгэж нөхөр хүүхдээ хаясан хэмээн буруутгаж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ эсрэгээрээ жүжигчин Б.Тамир эхнэрээ хуурч “Сити” дээд сургуулийн жүжигчний ангийг төгссөн Н.Мөнхсоёл гэх бүсгүйтэй учир ургуулсан гэдэг. Тэрээр энэ тухай Золоо нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Соёлоо нөхөр, хүүгээ орхиод миний гэр бүлийг үймүүлсэн болохоор би түүнийг эмэгтэй хүн гэж боддоггүй. Тэр хоёр хамт амьдраад жил гаруй хугацаа өнгөрч байна. Би нэг хэсэг охиноо аавтай нь уулзуулахгүй гэж хатуурхсан ч удаан тэвчиж чадаагүй. Гэр бүл салалтаас болж нэг хэсэг шоудсан нь үнэн. Гэхдээ одоо охиноо тэврээд унтах шиг сайхан юм алга. Ажил төрлөө хийгээд юугаар ч дутахгүй сайхан амьдарч байна” хэмээж байсан удаатай. Тэгвэл “экс” нөхөртөө гомдож явдаг жүжигчин бүсгүй маань жүжигчин Н.Мөнхсоёлыг бузартай эмэгтэй гэв. Учир нь Золоогийн фэйсбүүкийн найз нь түүний зурагны доор “Мөнхсоёл илүү” хэмээн зургийг нь нийтэлсэн байна. Харин хариуд Золоо “Наад бузартай хүүхнийхээ зургийг арилгаач” хэмээн ширүүхэн бичээд авчээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.