09:30 цагаас Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэт зочин Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичекийг Эзэн Чингис хааны талбайд угтан авах ёслол болно.
10:00 цагаас Кориа Глобал сангаас “Дэлхийн Солонгос үндэстний 15-р форум- 2014 Улаанбаатар”-ийг МУИС-ийн дугуй зааланд зохион байгуулна. Утас: 89008869
11:10 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Хүслээ нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнөөс Иргэний 20 гаруй хөдөлгөөн нэгдсэнийг зарлаж, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгнө.
11:30 цагаас МАХН байгуулагдсаны 93 жил, нэрээ сэргээсний 3 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ МАХН-ын өмнөх талбайд болно. Утас: 88114998
11:50 цагаас Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичекийн гэргий Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвд зочлон хүүхдүүдтэй уулзалт хийнэ. Жич: “Өнөр бүл” төв нь Офицерүүдийн ордоны зүүн талд байрладаг. Утас: 62263101, 97077026, 97077008
12:00 цагаас Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэг /Яармагийн хуучин эцэс/-т зуны цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 344477,91912173
14:00 цагаас “Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, дотоодын хяналт” сэдэвт чанарын өдөрлөг Баянзүрх эмнэлгийн сургалтын танхимд болно. Хамтран зохион байгуулагч ЭМЯ, НХМГ, НЭМГ, БЗНЭ, бусад эмнэлэгүүд.
Утас: 99017776 , 99013166
16:00 цагаасМТШХХГазар нь телевизийн өргөн нэвтрүүлгийн систем тоон технологид шилжиж байгаатай холбоотой DVB-T2 стандарттай STB, ТV үйлдэрлэгч, импортлогч байгууллагын удирдлагуудтай МТШХХГ-ын хурлын танхимд уулзалт хийнэ. Утас: 91011058
17:00 цагаас БОНХЯ, Торгоны зам дагуух Евро-Азийн их сургуулиудын консерциум хамтран зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын бага хурлын нээлт Туушин зочид буудалд болно. Хуралд Итали, Япон, Хятад, Турк, Малайз зэрэг 30 гаруй орны 70 орчим профессорууд оролцоно. Утас: 89744747
Холбоотой мэдээ
Comments are closed.