Өнөөдөр аргын тооллын 2014 оны зургаадугаар сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 26. Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.