antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 21, 2014 11 comments

Эдийн засгийн хөгжлийн яамны зарим өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрчээ

нийтлэсэн Admin

n.batbayarsdӨчигдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг чагнах төхөөрөмж илэрсэн талаар хэлсэн. Тэрээр “Н.Батбаяр сайдын удирддаг эдийн засгийн хөгжлийн яамны зарим өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрсэн байна”, түүнтэй холбогдуулан ерөнхий сайдын өрөөндөө бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг цуглахыг хүсээд байна” гэсэн юм.

Мөн өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцоогүй бөгөөд, түүнийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Шинэбаатар болон тагнуулын байгууллагын албан хаагчдын хамт “чагнах төхөөмөржийн учрыг олохын тулд гадуур ажиллаж байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлсэн. Тус үйл явдлын талаар одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (June 21, 2014 7:27:18 pm )

    Ene ih mungo huviarlaj baigaa humuusiig Chagnaj, tagnah ni tumen zuv

    • ffff (June 24, 2014 1:51:26 pm )

      гадаад иргэдэд монгол оронд хичнээн хоног суусан байсан ч газрыг олгох, эзэмшүүлэхийг хэзээ ч яасан ч зөвшөөрч болохгүй. юун 183 хоног вэ? өчигдөр мэдээ үзэж байсан чинь нэг авгай “бид 6 жил амьдарсан газраа өмчилж авч чадахгүй байхад хятадын нэг компани орж ирээд хэдэн зуун га-г хашаалж аваад биднийг хөөж, хашааг маань буулгаж нураалаа. бид газартай болохын тулд охидуудаа хятад хүнтэй гэрлүүлэх ёстой юм уу? яагаад хятад компани ийм амар хялбараар ийм том газрыг ийм богино хугацаанд өмчилж авч байхад, бид монгол улсын иргэд байж жоохон газраа авч чадахгүй 6 жил болж байх ёстой юм бэ?” гэж байна шд. бас шинэ хуулиар монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд газар олгоно гэнээ. хятадын, гадаадын ямар ч компани улсын бүртгэлд бүртгүүлэхэд л хуулийн этгээд болчихно шүү дээ. би нэг л юмыг гайхаж байна. яагаад монгол эрчүүд маань ийм аймхай хулчгар, нийгмийн идэвхгүй юм бэ? өөрийнх нь амьдралыг, үр хүүхдийнх амьдралыг хэдхэн хүн шийдэх гэж байхад сүх далайтал үхэр амар гэгчээр өнөө маргаашын хоолоо л бодсон богино бодолтой болчихсон байна. ядаж сонгуулиа ч өгчих сэтгэлгүй, идэвхгүй. өөрөө сонгуульд оролцоогүй байж эрх баригчдыг шүүмжилнэ. намын жагсаалтаар гаргахыг хэн ч эсэргүүцээгүйгээс одоо хэн хэн төрд гарсныг хар л даа. наранхүү, номтойбаяр мэтээс эхлээд… гутармаар… залуусаа идэвхтэй бай л даа. үхэхээсээ өмнө тэр үед би ийм зориг, тийм идэвх гаргасан бол энэнээс дээр амьдарч болох л байсан даа гэсэн харамсалтайгаар нүд анихыг хүсэж байна уу? үнэхээр хятадын газар нутаг болчихвол улс орноо худалдаж олсон мөнгө чинь мөнгө биш болно. дурын хятад чамайг алаад, мөнгийг чинь дээрэмдэх, ээж эгч эхнэр охиныг чинь хүчирхийлэхэд чи хэнд ч хандах эрхгүй, хэн ч чиний үгийг үг гэж тоохгүй, чиний амь нас ямар ч үнэ цэнэгүй болно. үхсэн ч үр хүүхэд чинь ясыг чинь булах газаргүй үлдэнэ гээд бод доо. хэрвээ энэ хууль батлагдвал хятад хүн чамайг юу ч гэж гүтгэх гүжирдэх, буруутгасан ч хятадын зөв болж л дуусах болно. муу амьдрахаар сайн үх гэдэг юм. шинжан уйгар, төвдүүд шиг болохыг хүсэж байна гэж үү?

  • Зочин (June 21, 2014 11:35:48 pm )

    хувийн хамгаалалтын алба нэр дор байгуулагдаад хүмүүсийг хууль бусаар мөрдаж мөшгөх, дарамтлах, рекет хийдэг, утсыг нь чагнадаг, гар утас, компьютерт нь нэвтэрдэг, гэрт нь хууль бусаар нэьтэрдэг, янз бүрийн хүмүүсийг ашиглан хууль бусаар мэдээлэл цуглуулдаг, гэр бүл, үр хүүхдүүдийг нь үймүүлдэг, ажил хөдөлмөрт нь санаатайгаар зохиомол хүндрэл бэрхшээл учруулдаг, цуглуулсан мэдээлэлээ шантаж, рекетийн зорилгоор ашиглах, нэр хүндэд нь халдах, хэвлэл мэдээллээр тараах, ажил албан газарт нь гүтгэлэг тараах, нэр хүндийг нь гутаах зорилгоор элдэв цуурхал тараах, үүндээ тухайн ажил албан газрын зарим хүмүүсийг ашиглах, төрийн албан байгууллагын сүлжээнд нэвтэрч ажлыг нь доголдуулах гэх мэтээр хорлон сүйтгэх ажиллагааг далд эздийнхээ даалгавараар 20-25 орчим насны хүйтэн царайтай эр, эм залуучууд хийдэг…

  • Зочин (June 21, 2014 11:44:29 pm )

    энэ бол төрийн эсрэг гэмт хэрэг, терроризмийн нэг хэлбэр… ийм ажлыг хувийн хамгаалалтын алба нэр дор, далд эздүүд нь санхүүжүүлж, ихэнхи тохиолдолд хууль хяналтын байгууллагын шугамаар сургууль төгсгөсөн, эсвэл сурч байгаа 20-25 насны эр, эм залуучууд, тэгээд компьютерийн боловсрол мэдлэгтэй, тийм чиглэлийн сургууль төгсгөсөн, ямар ч байгууллагын компьютерийн сүлжээнд нэвтэрдэг, тагнах, чагнах тоног төхөөрөмжүүдийн талаар тодорхой мэдлэгтэй, техникийн боловсролтой залуучууд байдаг… хүмүүсийг гөлөг гэж хараах их дуртай…

  • MONGOL (June 22, 2014 1:19:56 pm )

    n,batbayar hujaagiin erliiz hulgaich shunaltai urvagch

  • Зочин (June 22, 2014 11:00:21 pm )

    Батбаяраар ерөнхий сайд тавих хэрэгтэй.Батбаяраа чи шүү!!!

  • Hhhrrtt (June 23, 2014 1:44:08 am )

    Muu novshnuudiig sain chagna,idsen mongiig n barimtaar notol,AH iin luivarchidiig sai chagnaarai,ideegui yum bol yundaa sandraad baigaan aan

  • үндэсний аюулгүй байдал (June 23, 2014 9:49:39 am )

    арай л болхи юм даа угаасаа аль ч оронд төрийн албанд үүрлэсэн идээ бээрүүдийг тагнаж чагнаж нотлох баримт цуглуулж зайлуулдаг энэ бол үндэсний аюулгүй байдлыг хамгаалах асуудал гэвч үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байна уу тагнуул болон авилгатай тэмцэх газар нь үабз-дөө биш засгийн газрын харьяанд ажиллаад байгаа юм биш үү улсын төсөвт тусгахгүйгээр засгийн газар чингис болндын мөнгийг зарцуулж байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлж байгаа юм биш үү энэ хэдэн дуракуудад хар хайрцагны бодлогыг мэддэг хүн байхгүй бололтой

  • зочин (June 23, 2014 9:52:05 am )

    Юу нуугаад тэрэнд эмзэглээд байгаа юм бэ? ард олонд нээлттэй юм ярьсан юм байгаа биз дээ энэ бол зөв алхам байна гэж иргэн хүний хувьд ярьж байна.

  • Зочин (June 23, 2014 4:15:34 pm )

    Чагнуулах юм ярихгүй, улсаа зөв аваад явбал айх юм юу байхав. Гэмт хүн гилбэлзэнэ.

  • зочин (June 23, 2014 4:36:00 pm )

    нууц юм байгаагүй л бол юундаа айх вэ,

antalya rent a car