antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 21, 2014 7 comments

Үндэсний их баяр наадмаар 5 хоног амардаг байх тухай хуулийн төсөл өргөн барилаа

нийтлэсэн Admin

jУлсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.20 /өргөн барив.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдөр нийтээр амарч, баяр болгон тэмдэглэхээр хуульчилсан. Гэвч манайд эдгээр баярын өдөр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 7 хоногийн амралтын өдрүүдтэй /Бямба, Ням/ давхцсан тохиолдолд нөхөж амрах эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Тухайлбал, энэ жилийн хувьд 7 дугаар сарын 12, 13-ны өдөр нь 7 хоногийн бямба, ням гарагтай давхцаж байгаа юм. Иймд үндэсний уламжлал, эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амарч,тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар хуулийн төсөл боловсруулжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • mongol (June 21, 2014 6:15:29 pm )

    zov shiidver bna shuu tsagaan sar naadam hoyriin ingej amraaval zygeeree

  • Anonymous (June 21, 2014 6:53:31 pm )

    Amraaj baigaad gazriih huulia batlah ni uu

  • 226 (June 22, 2014 8:53:29 am )

    arai olon bish uu amrah bayarlah udur ihdene uu gehees bagadaagui bailtai

  • зочин (June 22, 2014 6:31:28 pm )

    амьдрал мэдэхгүй энэ дуракад энэнээс өөр ажил байхгүй Ийм хууль санаачилсан болж 20 сая төг авах гэсэн санаа

    • зочин (June 23, 2014 2:50:48 pm )

      Чи өөрөө амлврал мэдэхгүй мал

  • zochin (June 23, 2014 9:28:52 am )

    zuw zuw amrah heregtei

  • зочин (June 23, 2014 4:18:41 pm )

    зөв ш дэ, 5-хан өдрийн амралт байлгүй яадийн, бусад улс орон үндэснийхээ баярыг 5 битгий хэл хичнээн өдрөөр хийдэг биздэ. Ялангуяа төрийн албан хаагчид баярын урьд, хойтох өдрийг гурилдаал өнгөрөөдөг ш дэ. Энэний оронд нэр төртэй амраачихаад, 2 өдрийнхөө цалинг хэмнээд хэн хэнд нь зөв л шийдвэр байсийм даа, төрд ч, иргэдэд ч.

antalya rent a car