antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2014 8 comments

Л.Эрдэнэчимэг:Тамхичин Д.Эрдэнэбат өөрийнхөө төлөө улайраад…

нийтлэсэн Admin

erdenuuudУИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нараас өргөн мэдүүлсэн “Тамхины хяналтын тухай хууль” батлагдсан цагаасаа хойш чамгүй сайн хэрэгжиж байгаа хэмээн иргэд олон нийт үздэг. Хамгийн том алдаа нь тамхи татах цэгээс эхлээд олон учир дутагдал байгаа учраас зарим иргэд эсэргүүцэж байгаа юм. Тэр ч бүү хэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үүнийг эсэргүүцэж “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.

     Харин энэ хуулийн автор болох Л.Эрдэнэчимэг гишүүн “Тамхичин Д.Эрдэнэбат өөрийнхөө эрх ашгийн төлөө их улайрч байна,аа. Өрөөндөө тамхи татаж болсонгүй хэмээн боож үхэх гэж байгаа амьтан шүү дээ. Монгол Улсад хэрэгтэй, ард олонд хэрэгтэй хууль хэрэгжүүлэхээр бүлгийн маань дарга уурлаад байгааг ингэж ойлгохоос өөр арга алга” хэмээн байнгын хорооны хуралдааны дараа нэлээд бухимдсан бололтой. Гэхдээ Л.Эрдэнэчимэг гишүүний энэ хуульд оноо ч бий, алдаа ч бий. Ардчилсан чөлөөт улсад тамхи татах эрхийг шууд утгаараа хаана гэдэг байж боломгүй асуудал. Энэ ч утгаараа Д.Эрдэнэбат дарга уурсч буй.
Тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ тухайд мөн л бухимдаж, “Одоо хэрэгжиж байгаа хууль хүнийг хаана ч тамхи татах эрхгүй болгочихсон.  Үүнийг л болиулчихъя, цэг байгуулъя гэсэн саналыг О.Баасанхүү гишүүн оруулж ирлээ. Тамхи татах нь миний эрхийн асуудал. Үүнийг яагаад бүдүүлгээр халдаад байгаа юм бэ. Гадаа -40 хэмийн хүйтэнд тамхи татдаг эрхэм ял эдэлж байгаа юм шиг байж болохгүй. Хэн нэгнийг яллах гээд байж болохгүй. Тамхи татдаг эрхийг бүдүүлгээр хааж болохгүй.  Харин 500 метр гэдэг зай нь байж байг” хэмээн уурссан. Тэр ч бүү хэл өрөөндөө тамхи татах байх нь миний асуудал шахуу зүйл яриад торгуульд орсон байх шүү.
Энэ мэтчилэн хууль санаачлагч, хууль хэрэгжүүлэгч дарга нарын дунд томоохон маргаан дэгдээсэн асуудал өнөөдөр эцэслэн шийдэгдэнэ. Чухам Д.Эрдэнэбат нь дийлдэг юм уу, Л.Эрдэнэчимэг нь дийлдэг юм уу харж л сууя.

Н.Дөл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • зочин (June 20, 2014 10:30:20 am )

    Эрдэнэчимэг гишүүнийг дэмжиж байна.Энэ муухай тамхи гэдэг зүйлийг хаясанаар ард иргэд эрүүл амьдрах болно.Би өөрөө энэ тамхииг олон жил татсан.Эцэс сүүлд нь зүрх муутай ,зүрхний хэм алдагдалтай титэм судасны нарийсалтай гэсэн оноштойгоор стэнд тавиулсан хүний хувьд ард иргэддээ энэ муухай тамхинаас татгалзахыг уриалж байна.Эцэст нь харамсаад ч нэмэр болдоггүйг би биеээрээ мэдэрч зовж явна.Өнөөдөр мөнгө,ажил сонин биш,хамгийн гол нь эрүүл амьдрах чухлыг л мэдэж толгой шааж сууна.Надаар жишээ болгож энэ муухай тамхинаас татгалзаарай хожим та өөртөө ямар их гавьяа байгуулсныг мэдрэх болно.Би энэ түүхийг бичихдээ миний эргэн тойронд байгаа тамхи татдаг олон эр эм хүмүүс зүрхний өвчнөөр шаналж байгааг харж мэдэрсэн хүний хувиар бичлээ.Яаж тусгаж авахаа та өөрөө мэдсүгэй.

  • Tamkhi (June 20, 2014 11:44:26 am )

    Tamkhi tatdaggui hunii erh tamkhi tatdag hunii erheer hyazgaarlagdana.//chinii erh busdiin erheer hyazgaarlagdana //

  • zochin. (June 20, 2014 12:37:29 pm )

    Erdenechimeg gishuuniig demjij baina.Mongoliin ard tumen bugdeeree unerleh erhtenii gajigtai bish biz dee. Tamhichin hunii hajuud baih mash hetsuu niitiin jorlon dotor amisgaagaa tugjin hurdan holdohiin husel tordog shig maash muuhai setgegdel tordog.Tegeed ch huuhed hogshidoo uushignii sure gedeg niigemiin haldvart ovchinoor horoohiig huseegui yum bol omhii tamhiig bur ustgan horgilsonch yuadag yum be. Hool bish horoo omoorood hamgaalaad baidag ih huraliin gishuun baij taarah uu.

    • хурлийз (June 20, 2014 4:18:03 pm )

      Энэ Эрдэнэчимэг ч еерийтее ашигтай зуйлд **** ч егехед бэлэн авгай. Даанч хэн ч тоож ш******л байхгуй юу пиздааг

  • Зочин (June 20, 2014 5:13:22 pm )

    Тамхины хяналтын тухай хуулийг дэмжиж байна. Нийгэмд их хэрэгтнй хууль шүү

  • ENKHBAYR (June 20, 2014 11:25:39 pm )

    HEREGTEIL BAILGUI YAHAW SOROG DAGWAR IH GARJ BNA DAMIIN TAMHI DOTOR TATDAG BAIHAD TSEWERHEN BSAN ODOO ORCHNI BOHIRDOL ESWEL BUH GAZAR AGARJULAGCH TAWIAD TUSDAA URUU BELDUL YASIIN UDRUS UDURT NEMEGDEJ BGAA DAMIIN TAMHI.HYMRALD ORULJ BNA TAMHINAS GARHAD HETSUU BNA ESWEL MONOS GARGADAG SAIN BELDMEL BELD

  • зочин (June 21, 2014 11:47:51 am )

    Энэ хууль Эрэднэчимэгийн өмч биш, олон жил хөөцөлдөж байж гарсан хууль. биелэгдэх хууль гарах ёстой. Эхний ээлжинд хүүхэд залуусаа тамхинаас хамгаалах , аажмаар хүмүүсийн ухамсрыг дээшлүүлж нийгмээрээ татгалзах үе шаттай байх хэрэгтэй шүү . Биелэхгүй хуурай хууль гаргаад яах юм бэ. Эрдэнэ бат өөрийгөө хордуулахад санаа зовохын оронд оюутнууд тамхи татахгүй байх чухал байна. Дээд суруугуулийн завсарлагаар гадаа тамхи татсан оюутнаар дүүрэн байна шүү гүшүүн гуай.

  • зочин (June 22, 2014 6:35:24 pm )

    Тамхи гэж байхаар архины асуудлаа авч хэлэлцэж болдоггүй юмуу Олигархуудад зориулсан татварын хөнгөлөлт өршөөл мэтийг санаачилж дэмжиж байхаар энэ олигархи авгай ард түмэнд хэрэгтэй зүйл хийж болдоггүй юм байхдаа

antalya rent a car