Ажилчдынх нь цомхтголтой холбоотой таван асуудлаар “Оюутолгой”-н удирдлагууд болон Үйлдвэрчний эвлэлийнхэн нь тохиролцоонд хүрчээ. Тус компанийн цомхтголд орсон үндсэн 219 ажилтны үндсэн цалинг олгох саналтай байсныг өөрчилж, дундаж цалингаар нь тооцож олгохоор болсон байна. “Оюу Толгой” компанийн уурхайн ажилчдын хувьд дундаж цалингийн хэмжээ нь үндсэн цалингаасаа 40-50 хувиар өндөр. Үүнээс гадна ажлаас халагдсаны тэтгэмжийг олгохдоо ажилласан жилээс хамаарч, урамшууллын системээр тооцох нь зүйтэй гэж үзжээ. Мөн мэдэгдэл хүлээж авсан ажилтнуудыг өөр хэсэгт шилжүүлэх талаар “Оюутолгой” компанид ажлын хэсэг байгуулж, ажиллаж байгаа аж. Тус компани үндсэн ажилтнуудаасаа гадна туслан гүйцэтгэгч компанийн 100 гаруй ажилтанд бүтцийн өөрчлөлттэй холбоотой мэдэгдэл хүргүүлжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.