antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2014 2 comments

Америкийн хэд хэдэн хөгжмийн суваг дуучин Майли Сайрусын клип, тоглолтыг телевизээр цацахыг хоригложээ

нийтлэсэн Admin

mily“TMZ” сайтад “Америкийн хэд хэдэн хөгжмийн суваг дуучин Майли Сайрусын клип, аялан тоглолтынх нь бичлэгийг цацахгүй байхаар шийдвэрлэсэн” тухай мэдээллээ. Учир нь дуучин бүсгүйн үйлдэл хэрээс хэтэрч, нийгэмд сөрөг үр дагавар авчирч, өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна хэмээн шүүмжилсэн гэнэ. Тэрээр хэт задгай гаж үйлдлээрээ олон хүний дургүйцлийг хүргээд байгаа дуучин маань долоо хоногийн хугацаатай Испаний нийслэл Мадрид хотноо тоглолтоо хийж буй. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхэлсэн “Bangerz” хэмээх аялан тоглолтыг Европын 12 орны 5.5 сая гаруй хүн үзсэн бөгөөд ирэх есдүгээр сараас Азийн орнуудаар тоглолтоо хийхээр төлөвлөж байсан аж. Гэтэл ийн хүнд асуудал тулгарчээ.

Мөн Майли Сайрусыг Малайз, Филиппин, Сингапурын Соёл урлагийн газраас дуучны хувцаслалтыг хэтэрхий задгай байна хэмээн шүүмжилсэн бол Японы талаас Майлигийн тоглолтыг хориглосон байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

1


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • үзэгч (June 19, 2014 4:50:57 pm )

    Болж дээ. Энэ заваан увайгүй хүүхнийг хориглох хэрэгтэй. хүмүүс ямар үзэх юмаар дутсан биш

  • bolj dee (June 20, 2014 2:56:14 pm )

    yag zuv biyee unelegchees dor biyee avch yavdag zavaan sejgiin huuhen har tamhichin bh oo eruul bish ee

antalya rent a car