antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 16, 2014 3 comments

Наадмаар гурав биш тав хоног амарна

нийтлэсэн Admin

Naadam1Засгийн газрын 2014 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр  бөгөөд улс, аймаг, нийслэл, сум (дүүрэг)-ын баяр наадмаас бүрдэж, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа гэсэн төрлөөр нааддаг уламжлалтай. Мөн Их Монгол Улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ойг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэдэг монголчуудын өргөн дэлгэр баяр наадам юм.
Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амран тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар тусгасан байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • 100 % (June 16, 2014 5:27:12 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Anonymous (June 17, 2014 11:00:40 am )

    Hereldej suuhaar tegwel taarna.ard tumniihee tatwaraar jugaatsaj hanah bich de deedchul

    • Anonymous (June 17, 2014 11:04:31 am )

      ard tumendee huushuuriin mungu nemeed ugchihwel bolj baina shuu.

antalya rent a car