Дэлхийд алдаршиж, олны танил болсон хүмүүсийн хэрэглэж асан төмөр хүлгүүд өдгөө ч үнэ цэнээ алдаагүйгээр үл барам дуудлага худалдаагаар өндөр үнээр зарагдсаар байна. Тэдгээрээс заримыг нь та бүхэнд толилуулъя.
1964 оны Aston Martin DB5. Дуудлага худалдаагаар 12 сая ам.долларын үнээр зарагдаж байжээ. Тус машин нь кино дэлгэцийн алдарт уран бүтээлүүд болох “Gadget”, “Goldfinger”, “Thunderball” зэрэг кинонуудаар олны танил болсон төмөр хүлэг юм.
1954 оны Mercedes W196 R Мөнгөн сум. Энэ автомашинаар Аргентины нисэгч Juan Manuel Fangio Жоан Мануэл Фангио 1954 онд “Grand Prix”- д анх уралдан түрүүлсэн аж. 2013 онд болсон нэгэн дуудлага худалдаагаар 29 сая ам.долларын үнээр зарагдсан нь тухайн үедээ автомашины дуудлага худалдааны дээд амжилтыг тогтоожээ.
1965 оны Rolls-Royce Phantom V.Энэ автомашин Жон Ленноны амьдралтай салшгүй холбоотой. Тэрээр 1965 онд энэхүү автомашиныг худалдан авсан гэх бөгөөд тухайн үед машины ар талд зурагт, хөргөгч, утас болон дууны тоноглолууд байршуулсан байжээ. Жон Леннон 1977 онд энэ автомашинаа Нью-Йорк дахь Үндэсний музейд хандивласан гэдэг. 1985 онд тус автомашиныг дуудлага худалдаанд оруулахад 2.3 сая ам.доллараар зарагдсан байна. Одоо энэхүү автомашин нь Битлз-ийн түүхийн хуудасны нэгээхэн хэсэг болсон Квебек дэх Пойнт-А-Каллиера музей нь үзмэр болжээ.
1966 оны George Barris Batmobile: Анхны Batmobile автомашин нь чамирхал, зугаа цэнгэлийн тээврийн хэрэгслийн нэг юм. 1966 онд бүтээгдсэн “Batman” телевизийн цуврал киногоор олны танил болсон энэхүү автомашиныг 2014 оны эхээр болсон нэгэн дуудлага худалдаагаар 4.6 сая ам.доллараар заржээ.


Lotus Esprit “Submarine”. Холливүүдийн кино бүтээгчдийн захиалгаар үйлдвэрлэгдсэн энэхүү автомашиныг Лос-Анжелес хотод Петерсен Автомашин музей 500 мянган еврогоор авах саналаа ирүүлээд байгаа гэнэ.
1975 оны Ford Escort GL. Ромын их пап II Иохан Паулын хөлөглөж байсан энэхүү автомашиныг 2005 онд болсон нэгэн дуудлага худалдаагаар 690 мянган ам.доллараар үнэлэгдэж байв.
1969 оны Dodge Charger.Энэхүү спорт загварын автомашин нь Америкийн телевизийн шоу нэвтрүүлгүүдээр олны танил болсон бөгөөд 2008 онд 495 мянган ам.доллараар зарагдсан байдаг.
Холбоотой мэдээ
-
zochin (June 14, 2014 8:37:33 pm )
1975 onii ford escort chin JAN PAUL-iinh bish odoogiin PAP LAM BENEDECT-iin mashin shuu
1 Comment