antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2014 Comments are off

Улаан луу өдөр

нийтлэсэн Admin

zurhaiӨнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 14. Бямба гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 16.  Суулга одтой,  6 цагаан мэнгэтэй улаан луу өдөр.  Санчир гараг. Өдрийн барилдлага Идэр.  Шүтэн барилдлага  Төрөн түгэхүй. Наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car