Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр МАХН-ын Удирдах Зөвлөлд хүсэлт гаргажээ. Тэрээр “Миний бие иргэн Г.Сарангэрэлийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалан түүний гэмт хэргийн шинжтэй гэх хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үйлдэлд өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэн оролцож байна.
МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Баасанхүү нь миний үйлчлүүлэгч Г.Сарангэрэлийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдлийг удаа дараа гаргаж, түүний гэм буруу шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сонин хэвлэл, телевизүүдээр зураг дүрстэй нь гаргасан нь Үндсэн хуулийн 16.13, 16.14, 16.17, ЭБШХ-ийн 6.1, 10.4, 13.1, 14.1 дэх хэсэг, ИХ-ийн 497, 511-р зүйл, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалийн 11.1, Хүний эрхийн Хорооны Зөвлөмжийн 13.7 дахь хэсэг зэрэг бусад холбогдох олон заалтуудийг ноцтой зөрчсөн байна.
Тэрээр шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй этгээд байж миний үйлчлүүлэгчтэй уулзаж, түүнтэй зүй бус харьцан, сэтгэл санааны хүнд дарамт үзүүлж, амиа хорлох нөхцөл байдлыг бүрдүүлж, УИХ-ын Гишүүний Эрх Зүйн Байдлын Тухай Хуулийн гишүүний хориглох ёс зүйн журмыг зөрчсөн байна. Мөн МАХН-ын ёс зүйн холбогдох дүрмийг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэрээр мэдлэг боловсрол, зан харилцаа, ёс суртахууны өндөр соёлыг эзэмшсэн байх үүрэгтэй юм.
МАХН шударга ёсыг дээдэлж бурууд нүд хурц гэсэн уриаг үндсэн зарчмаа болгон ажилладаг нам гэж ард түмэн ойлгодог тул О.Баасанхүүд шударгаар хариуцлага тооцож өгөх нь зүйтэй байна. Иймд 2012.07 сард МАХН-аас УИХ-ын гишүүнээр томилон ажиллуулах тухай шийдвэрийн О.Баасанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж өгнө үү. Хариуг 5 хоногийн дотор өгнө үү. Хэнд ч бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, хавчин гадуурхах эрх байхгүй болно” гэжээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
молиго шар (June 12, 2014 3:57:14 pm )
Яг зев. Их хурлын гишуун гэхээр юу ч халдашгуй дархан эрхтэй байдаг нь буруу. Дервен жилийн хугацаанд тедийгуй насаар нь хуц ухна тавьчихсан юм шиг байлгадгийг болиулах хэрэгтэй. Ер нь энэ Баасанхуу мэтийн хавчуургын гарууд юу хийсэн юм? Болимоор юм, ичих нуурэндээ элэг биш ал наасан новшнууд
-
ЗОЧИН (June 13, 2014 11:14:43 am )
зөвөө оймсний хавчуургануудыг сугалж хаяа
-
-
ЗОЧИН (June 12, 2014 4:52:42 pm )
НҮПЭНП НЭГ Л ХҮЙТЭН ХАРАГДДАГ ХҮН ШҮҮ
-
ЗОЧИН (June 12, 2014 4:55:18 pm )
НҮДЭНД НЭГ Л ХҮЙТЭН ХАРАГДДАГ ХҮН ШҮҮ
-
ajaa (June 12, 2014 7:09:21 pm )
yuun tuilshramtgai yum.umnu hereg hiisen nuhud ih hurlin gishuunii darhan erh ene ter geed multraad bdag bizdee.tegeed ch ter sarangereliin talaar Temuujin uuruu yariltslag ugsun bsan,deer n ene olon saituu Baasanhuugiin medeld bdag boloo yuu,hereg hiisen bol shiitguuleg,neg ih huneer umuuruuleed baihaargui hamag muu muuhai n burdsen huuhen bsan.mundag umguulugch bn,chaddag yum bol hereg ghiisen hundee ter huuhendee tsuuhun shig jil uguulehiig bodvol deer bgui
-
зочин (June 12, 2014 7:24:33 pm )
байж л байг дараагийн сонгуулиар энэ нөхөртэйгөө орж махн түүхийн хуудаснаас арчигдаг.
-
njutyирггэнnjut; (June 12, 2014 7:40:14 pm )
Сонгогчдоос санал авах нэр нүүрээ барсан луйварчингууд УИХ-д бүгэж ял завшихын тулд намын жагсаалт гэж нэг ийм балай юм санаачлаж ҮХ зөрчин төрд шургалах коридор гаргасаны хар гай,үүний улмаас Баасанхүү мэтийн адгмийн новшнууд УИХ-д шургалаж,төрийн нэр нүүрийг барж байгаа юм,энүүнийг зайлуулвал таарна,энэ хууль хэвээрээ байвал ирэх сонгуулиар ганц худгийн шоронгийн ялтан ч УИХ-д орж ирж магадгүй,энэ балай завхарсан хууль хэвээрээ байвал ирэх сонгуульд оролцох хэрэггүй.
-
ndlm (June 12, 2014 9:29:54 pm )
bugsu vnelsen ynhant orootsoldij bhr uur hiih yum bhgui l um bhda ene humuust. Gishuun bolon said ter umguulugch nart.
-
nagii (June 13, 2014 8:57:43 am )
эмүүжинд арга хэмжээ аваагүй байж,баасанхүүгийн зөв
-
nagii (June 13, 2014 8:58:39 am )
тэмүүжинд арга хэмжээ аваач,баасанхүүгийн зөв өшүү дээ
-
сараа (June 13, 2014 8:59:04 am )
тэмүүжинд арга хэмжээ аваач,баасанхүүгийн зөв өшүү дээ
-
Anonymous (June 13, 2014 9:30:10 am )
baasanhuuinay zuv
-
ЗОЧИН (June 13, 2014 11:13:18 am )
хүний эрх зөрчиж албан тушаалаар далайлгаж явдаг ийм хүнд түмэн олон яаж итгэл хүлээлгэх юм маргааш чамайг намайг хэнийг ингэж гүтгэж чадах юм бишүү гишүүнээс нь татан буулгавал таарна
-
шударга монгол (June 13, 2014 1:30:22 pm )
Энэ өмгөөлөгч Баасанхүүгээс хэдэн юм салгах арга олж дээ.Хүний амьдрах аргаа гэж…
14 Comments