Оюутан цаг үе хүний амьдралын хамгийн сайхан дурсамжтай он цагууд байдаг билээ. Олны танил, урлаг соёлынхон оюутан ахуй цагтаа бусад оюутнуудын л адил сурахын хажуугаар мөнгө олж, сэрэглэн хэдэн нөхөд нь бизнес эрхэлж байсан нь мэдээж. Тэгвэл дуучин Г.Чинболор, жүжигчин Банш Батаа буюу Д.Баттөмөр нар оюутан цагийн найзууд төдийгүй нэг дотуур байранд хамт амьдардаг байсан гэнэ. Тэрээр оюутан байхын л сэрэглэн, амжиргаатай хүүхдүүд байсан бөгөөд тэд хамтдаа “цагаан утас” ажлуулдаг байжээ. Энэ талаар Г.Чинболортой нэг нутаг ус гэгддэг “Мөрөөдлийн театр”-ын захирал Алтаншагай ярихдаа “Надад бол тийм овсгоо, самбаа байхгүй, хичээлдээ л явдаг оюутан байлаа. Манай энэ хоёр нийлээд хөөрхөн бизнес хийж, самбаачлагатай бужигнуулдаг байсан. Оюутнууд ар гэр рүүгээ ярихын тулд энэ хоёрын цагаан утсан дээр дугаарлана шүү дээ. Нэг минутыг нь хэдээр ч яриулдаг байлаа даа. Тэгээд эв найртай нь аргагүй орлогоо хувааж авдаг оюутнууд байсан. Угийн хөдөлмөрч хоёр шүү дээ” хэмээн найзуудаа магтаад авав.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.