“Бразиль 2014” дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нэг хоногийн дараа эхэлнэ. Энэ жилийн цомын төлөө 32 орны баг, тамирчид өрсөлдөх ажээ. Зохион байгуулагчид 2,9 сая тасалбар зарсан бөгөөд 600 мянган жуулчин Бразильд ирнэ гэсэн тооцооллыг гаргажээ.



Рио Де Жанеро хотын захиргаа тэмцээн болох газраас 7 км радиус дотор нисдэг тэрэг, онгоц нисэхийг хориглосон байна.

FIFA тэмцээн болох газруудад интернэт харилцааны найдвартай системүүдийг суурилуулж байна.

Нэг цэнгэлдэхэд 70 мянган хүн цугларч, бүгд дэмжиж буй багаа ялсан, ялагдсан эсэхийг утсаар мэдээлэх учир үүрэн холбооны найдвартай системийг суурилуулжээ.

FIFA зөвшөөрөлгүй газар тасалбар зарахыг хоригложээ. Дамлаж зарсан тасалбараар цэнгэлдэхэд нэвтрэх боломжгүй.

Рио Де Жанеро хотын гудамжийг дэлхийн аваргад зориулан чимэглэжээ.

Бразилийн шүүгч Нельсон Павиотти үндэсний багийн өмсгөлийг бэлгэдэн ногоон, шар өнгийн хувцас өмсөж, машинаа ч мөн будуулжээ. Тэр үндэсний төрийн далбагаа зуруулахаа ч мартсангүй.

Сао Пауло хотын бармен элсэн чихэр, төрөл бүрийн жимсээр амталсан уламжлалт коктэйлээ бэлтгэж байна.

Нийслэл Бразила хотод гудамжны хөгжимчид замын тэмдэг дээр зогсон, хөөрөн баясч байна.

Дэлхийн урлаг соёлын одод Бразильд цугларчээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.